Концертмейстрүүдийн “Piano Forte” тоглолт болно

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Гантулга УДБЭТ-ын үе, үеийн концертмейстерүүд хамтарч энэ сарын 27-нд “Piano Forte” тоглолт зохион байгуулахаар болжээ. Театрын уран бүтээл болон уран бүтээлчдийн амжилтын ард байдаг хамгийн чухал хүн бол “Концертмейстер” багш нар юм. Монгол дуучдыг дэлхийн төвшинд үнэлэгдэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг хүн бол тэд юм. Гэвч тэр бүр нэр нь дурьдагдаад байдаггүй эгэл даруу зан, мэргэжлийн ёс зүй концертмейстерт байдаг ажээ. Концертмейстер нь гоцлоочдын бүхий л хэлбэрт хамгийн ойрын туслах болдог. Нэг үгээр тайлбарлахад бүхэл бүтэн найрал хөгжмийг төсөөлөх чадварыг эзэмшсэн төгөлдөр хуурчид гэсэн үг. Тиймээс ч УДБЭТ үе, үеийн концертмейстрүүдээ алдаршуулж, ажил мэргэжлийн онцлогийг нь үзэгчиддээ ойлгуулахын тулд тус тоглолтыг зохион байгуулж байна. Үе үеийн концертмейстрүүдийн тухай товч дурьдвал. Анх “Бөмбөгөр ногоон театр” байх үеэс буюу 1944 онд Ида Павловна “Учиртай гурван толгой” дуурийн хэсгийн тоглож байсан түүхтэй. Ийхүү 1950 оноос эхлэн ЗХУ-ийн эрдэмтэн багш нар уригдаж ажиллаж байсан нь Монголд Улс мэргэжлийн концертмейстертэй болоход том түлхэц үзүүлжээ. 1970-аад оноос Н.Жамсран, Шагдарсүрэн, Ж.Пүрэвдаваа, З.Эрдэнэбилэг зэрэг хөгжимчид байв. Харин 1976 оноос гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Соёлын тэргүүний ажилтан О.Сарантуяа, 1990 оноос өнөөдрийг хүртэл гавьяат жүжигчин Б.Солонго, Ц.Мягмарсүрэн, Д.Маралгуа, Б.Ундрам, Б.Алуунгоо, Э.Намуун, С.Номин, Ү.Уртнасан балетын концертмейстер Т.Гэрэлцэцэг, Мөнгөнчимэг, Б.Оюунгэрэл, Б.Энхтунгалаг зэрэг концертмейстер УДБЭТ-тай амьдрал, уран бүтээлээ холбожээ. “Piano Forte” тоглолтод гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Б.Солонго болон Соёлын тэргүүний ажилтан О.Сарантуяа, Ц.Мягмарцэрэн, Б.Ундрам, Э.Намуун зэрэг үе, үеийн концертмейстрүүд оролцож, уран бүтээлээ хүргэх юм. Мөн УДБЭТ-ын гоцлол дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Р.Доржхорол, Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, Ш.Наранчимэг, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-очир, Э.Бумхүү, Л.Болдцэрэн, Э.Отгонбат, Балетын гоцлооч гавьяат жүжигчин Г.Цолмон, Соёлын тэргүүний ажилтан Х.Өлзий-орших, морин хийлч Д.Амармэнд, Флейт хөгжимчин Т.Оргилцэцэг, морин хуурч Н.Жижигдорж нар оролцох юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 43 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09