Чуулган: УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг дэмжин баталлаа

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудыг баталлаа. Гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын дарга М.Энхболд: -Ж.Батзандан  гишүүн сүүлийн үед хэт миний хувийн амьдрал руу ордог боллоо. Та Сүхбаатар аймагт очиж үзсэн юм уу. Та Улаанбаатар хотод л амиа аргацааж байгаа.   Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Хамаг юмыг эхлүүлчихээд хамгийн түрүүнд зугтдаг нь та шүү. Та гэрийн хаягаасаа хүртэл зугтсан. Ж.Батзандан та арай дэндүү дээрэлхэж байна шүү. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Хууль санаачлах эрх бүхий субъектээс оруулж ирсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хууль хэрэгтэй, хэрэггүй гэж зарим гишүүн хөндөж байна. УИХ-ын удирдлагыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг хуулийн тогтолцоо байх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлснөөр төрийн дархлаа суларна гэсэн яриа гарах боллоо. УИХ-ын дарга нь институц мэт ажиллах болсон. Гишүүдийнхээ ажиллах нөхцөл боломжийг хангаж ажиллаж байх ёстой атал УИХ-ын даргаас зөвшөөрөл аваагүй бол мэдэхгүй, чадахгүй гэдэг тайлбарыг тамгын газрынхан нь  өгдөг болсон. Нэрийг хэлээд яах вэ. Хуулийн төсөл батлагдаад явах байх. Энэ хуулийн дагуу дараа  дараагийн УИХ-ын дарга нь ч гэсэн  хариуцлага хүлээгээд явна. Ингэлээ гээд төрийн дархлаа суларна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Гадаад орнуудын жишгийг бид их ярьдаг. Киргизийн Үндсэн хуульд спикертэй холбоотой заалтыг маш нарийн заасан байдаг. Манай Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Зөвхөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулиар зохицуулсан байдаг. УИХ-ын дарга АТГ-ын даргыг  томилдог мэт ойлголт иргэдийн дунд бий болсон. Тиймээс гишүүд хуулиа уншиж яримаар байгаа юм. Мөн хууль тогтоох дээд байгууллага гэж ихэд ярих юм. Доод байгууллага гэж байхгүй учир дээд байгууллага гэж яримааргүй байна. Хууль тогтоох ганцхан байгууллагатай.  ТББ-ын хорооны хуралдааны үеэр  хуулийн төслийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацааны асуудлыг нэлээд ярьсны эцэст нэгдүгээр сарын 25-наар тогтоосон. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09