1945 онд Польшийг чөлөөлсөн тухай Жуковын рапортыг нийтэд ил болгожээ

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросын түүхийн нийгэмлэгийн ажлын хэсгийн хуралдаан дээр 1945 онд немцийн цэргээс Польшийг чөлөөлсөн тухай маршал Георгий Жуковын илтгэлийг анх удаа танилцуулжээ. Энэ тухай РИА Новости өчигдөр /2019.01.017/ мэдээлсэн байна. Иосиф Сталины тэргүүлдэг Улсыг батлан хамгаалах хороонд хандсан энэ илтгэлийг Г.Жуков 1945 оны нэгдүгээр сарын 29-нд бичсэнийг тэмдэглэсэн байна. “17 өдрийн турш фронтын дайчдын хийсэн давшилтын тулалдаанаар 400 км хүртэл замыг туулсан. Белоруссийн нэгдүгээр фронтын зурваст Польшийн бүх баруун хэсэг дайснаас цэвэрлэгдсэн, таван жил хагасын турш немцүүдэд дарлагдсан польшийн хүн ам чөлөөлөгдсөн” хэмээн баримт бичигт дурджээ. Цэрэг дайчид эрчимтэй урагшилсны ачаар гитлерчүүд хот тосгод, үйлдвэрийн газрууд, төмөр болон авто замуудыг устгаж сүйтгэн, польшийн хүн амыг элдэн хөөж тамлан зовоож, мал сүрэг, хоол хүнсийг авч гарч чадаагүй тухай илтгэлд мэдээлжээ. Уг баримтад өгүүлснээр Лодзь, Радом, Томашов, Быдгош зэрэг Польшийн чөлөөлөгдсөн томоохон хот, бусад ихэнх хотод үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн газруудыг бүхий л тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцийнх нь хамт 1945 оны нэгдүгээр сарын 14-нөөс өмнөх байдлаар бүрэн хадгалж чадсан ажээ. Батлан хамгаалах яам 2018 оны аравдугаар сард Оросын армийн санхүү-эдийн засгийн албаны үйл ажиллагааны тухай архивын баримт бичгийг нийтэд ил болгожээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 41 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09