Г.Дашдэмбэрэл: Усны хуулиа хэрэгжүүлээгүй байж дахин хууль гаргах гээд байна

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР 2012 онд УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан ч Засгийн газар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс улсад төдийгүй байгаль орчинд их хэмжээний хохирол учрав. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцлагыг нэхэж шүүхэд ханджээ. Тус шүүх хурал өнөөдөр болно. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.   -Нэхэмжлэлийн үндэслэлээ дэлгэрүүлнэ үү? -“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2 гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэхгүй 6 жил боллоо. Хэрэгжүүлсэн тохиолдолд гадаад дотоодоос авч байгаа зээл тусламж, цэвэрлэх байгууламжийн хөрөнгө санхүү, Туул зэрэг томоохон голын бохирдлыг бууруулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлээд зарцуулах ёстой байтал хуулийг хэрэгжүүлэхгүй байснаас бохирдол асар их нэмэгдлээ гэсэн үндэслэлээр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ БОАЖЯ-ыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмаа баталж гаргаач гэсэн. Энэ заалтад хаягдал усны эзэлхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэсэн журмыг батлаагүй гэдэг ойлголт төрийн бус байгууллагуудад байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад БОАЖЯ хариуцагчаар татагдаад ирэхдээ “Манайх энэ журмыг 2015 онд баталсан. Батлаад мөрдөгдөж байгаа” гэсэн агуулгатай тайлбар хэлдэг. Бодит байдал дээр үзэхээр хоёр сайд журмаа баталсан нь үнэн. Гэхдээ захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл, ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй учраас тэр журам батлагдаагүй гэсэн үг. -Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагатай болсон гэсэн үг? -Ийм асуудал үүссэн учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гурван шаардлага тавиад байна. Нэгд, энэ журмыг баталсан бол албан ёсоор бүртгүүлэхийг БОАЖЯ-д даалгаж өгөх. Хоёрт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төлбөр тооцох аргачлал, журмыг Засгийн газар батлах ёстойг заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газраар батлуулахыг мөн БОАЖЯ-д даалгах тухай юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг хамтран хариуцагчаар татсан. Учир нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан тогтоолыг батлах хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн гурван нэхэмжлэлийн шаардлагыг гаргачихаад байна. Шүүх хурал энэ сарын 18-нд буюу өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно. -Өмнөх хууль ийм маргаантай байхад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад батлуулахаар хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлчихсэн байна шүү дээ.   -Энэ байдал хууль зүйн талаас хэр зөв бэ? -Хариуцагч БОАЖЯ-ны зүгээс “Манайх үүргээ биелүүлж хуулиа хэрэгжүүлээд Сангийн сайдтай хамтраад тушаал гаргачихсан. Засгийн газар руу хэд хэдэн удаа хандаж, хуулийн 7.2-д зааснаар журмаа батлаад өгөөч гэхээр буцаачихдаг. Гол үндэслэл нь үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах юм байна гэсэн. Иймээс хуулиа өөрчилж байж дүрэм журмаа гаргана” гэдэг. Гэтэл бодит байдал дээр энэ хууль өнөөдөр хүчингүй болоогүй. 2012 онд батлагдсан хууль хэвээр байгаа. Засгийн газраас өргөн бариад байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэхэмжлэл дээр дурдаад байгаа хоёр сайдын хамтарч гаргах тушаал, журам, 7.2-т заасан заалтууд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хуучин хууль дээр ч байна, шинэ оруулах гээд байгаа төсөл дээр ч байна. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй байж хууль хэрэгжих боломжгүй байна гэдэг нь утгагүй. Энэ бол нийтийн эрх ашгийг асар их зөрчиж байна. -Хэрэв хуулийг хэрэгжүүлсэн бол ус бохирдуулсны төлбөрт зургаан жилийн хугацаанд хэчнээн төгрөг төвлөрөх байсан бэ? -Нэг удаагийн хурал дээр БОАЖЯ, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тооцооллыг хэлж байсан. Нэг жилд гэхэд найман тэрбум төгрөг төвлөрөх тооцоотой байсан гэж байсан. Хэрэв зургаан жилийн хугацаанд хэрэгжсэн бол 40 гаруй тэрбум төгрөг төвлөрөх байсан. Хамгийн голнь Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоочихвол хохирол, хариуцлагын асуудал тодорхой болоод ирэх юм. -Хуулийг хэрэгжүүлээгүй шалтгааныг аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэж тайлбарласан. Ямар хэмжээний дарамт болох тооцоо байдаг уу? -Тухайлбал, арьс ширний үйлдвэр, алт олборлож байгаа компаниудад ийм төгрөгийн дарамт учирна гэсэн тооцоо байхгүй. Бодит байдал дээр тооцооллыг 1000 байсныг 500 болгон бууруулж байгаа гэсэн. Тиймээс байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд эхлээд хүчин төгөлдөр байгаа хуулиа мөрдөөд тогтоол журмаа гаргаад үзье. Үнэхээр дарамт учраад бодит тооцоолол гараад ирэх юм бол өөрчлөөд, өөрчилсөн хуульдаа нийцүүлээд тогтоол журмыг нь гаргаж болно. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлэх ёстой. Огт хэрэг­жүүлж үзээгүй байж “болохгүй байна” гэж хэлээд өөрчлөх нь болохгүй зүйл.   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

2 цаг 48 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

4 цаг 0 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

4 цаг 34 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

11 цаг 14 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

11 цаг 29 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

11 цаг 29 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13