Д.Батсайхан: Эдийн засгийн тусгай төсөл хэрэгжүүлж эхэлсэн

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Цаг үеийн асуудлаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай ярилцлаа.   -Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ гэдгээс яриагаа эхэлье. Ялангуяа бүтээн байгуулалтын ажлын явц ямар байх вэ. Хөрөнгийн асуудлаа шийдвэрлэж чадсан уу? -Энэ жил замын ажилд нэлээд хөрөнгө оруулалтуудыг хийхээр болсон. Өнгөрсөн жил Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 114 км хатуу хучилттай замын ажил үндсэндээ дууссан. Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км замын ажлын гүйцэтгэл 60 хувьтайгаар өнгөрсөн оны үдсэн. Энэ жил дуусгахаар төлөвлөж байна. Мөн энэ жил Загастайн давааг хамарсан 67 км замын ажил эхэлнэ. Үүнээс гадна орон нутагт сургууль, цэцэрлэг, соёлын болоод эрүүл мэндийн төвийн орчны асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Энэ жил эдгээр барилгуудыг засварлаж шинэчлэх ажлуудыг хийх бөгөөд үндсэндээ 18 төрлийн барилгын ажлыг шинээр эхлэх болно. 17 барилгад өргөтгөл, засвар шинэтгэлийн ажлыг хийнэ. Нийтдээ 47.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Манай аймгийн ихэнх суманд соёлын төвийн барилга муудсан. Ер нь суманд соёлын төв, спорт заланд ард иргэд чөлөөт цагаа өнгөрөөдөг. Сүүлийн хэдэнд жилд соёлын төвийн барилгыг шинэчлэх засварлах ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. тиймээс өнгөрсөн онд Их-Уул, Баянтэс сумын соёлын төвийн барилгын ажил эхэлсэн. Энэ онд үргэлжлүүлэн дуусгана. Мөн шинээр Нөмрөг, Түдэвтэй, Идэр суманд соёлын төвийн барилгыг барьж эхлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн өнгөрсөн жил Асгат сумын соёлын төвийн барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлж ашиглалтад оруулсан. Харин энэ жил Цэцэн-Уул сумын соёлын төвийг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Ер нь өнгөрсөн онд нийт 20 барилгын ажлыг эхлүүлж 18 барилгад засвар өргөтгөлийн ажлыг хийж дуусгасан. -Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад гурван жил өнгөрчээ. Энэ хүрээнд хэдэн ажлын байр бий болсон бэ, бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширсон уу, үйлдвэрлэл эрхлэгчийн тоо нэмэгдсэн үү? -Энэ зорилтынхоо хүрээнд өрхийн үйлдвэрлэлээс эхлэх нь зүйтэй юм байна гэж үзэж хүмүүст мэдлэг, мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн. Тэгэхээр сургалтын ажлыг эрчимтэйгээр зохион байгуулсан. Тухайлбал, 2017 онд оёдол, эсгүүрийн сургалтыг 24 суманд зохион байгуулсан. Мөн тухайн жилээ эсгий, эсгий эдлэлийн сургалтуудыг бүх сумдад явуулсан. Өнгөрсөн жилийн тухайд оёдлын ахисан төвшний сургалтуудыг явуулсны үр дүнд шинээр 2000 гаруй оёдлын үйлдвэрлэл эрхлэгч гарсан юм. Түүнээс гадна “Сайн бизнес эрхлэгч” хөтөлбөрийг гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчид болоод шинээр бизнес эхлүүлэхээр зэхэж буй хүмүүсийн ур чадварыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаа. Тэр дундаа бараа бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах вэ гэдэгт түлхүү анхаарч ажилласан. Түүнчлэн Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтраад Европын холбооны санхүүжилтээр эдийн засгийн тусгай төслийг хэрэгжүүлж эхэллээ. Эдгээрийн үр дүнд Завхан аймгийн үйлдвэрлэгчдийн барааны нэр төрөл нэмэгдэхээс гадна борлуулалтаа өсгөж чадсан. Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт өмнөх онтой нь харьцуулахад 2.3 дахин өссөн байна. Боловсруулах салбарын борлуулалт дээрх хугацаанд 3.2 дахин өссөн статистик үзүүлэлт гарсан байна. Ийнхүү хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаарх статистик мэдээллээс харвал 900 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байгаа юм. Мөн орон нутгийн төсвийн орлого нэмэгдсэн зэргээс харахаар Завхан аймагт үйлдвэрлэгч нэмэгдэж байна гэж бодож байна. Тэр тусмаа мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох салбарын үйлдвэрлэл өсөх хандлага байна. Бид өнгөрсөн онд Тосонцэнгэл, Улиастай, Тэлмэн суманд арьс шир, Цэцэн-Уул суманд мах боловсруулах үйлдвэртэй болсон. Сум бүр өөрийнхөө хүчин чадалд суурилсан жижиг үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулж байна. Дашрамд дурдахад сумын хөгжлийн сангийн ашиглалт, зарцуулалтыг сайжруулах чиглэлээр аймагт тодорхой ажлуудыг зохион байгуулсны үр дүнд зээлийн эргэн төлөлт эрс сайжирсан. Ингэснээр энэ сангийн зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Түүнээс гадна манай аймаг хүлэмжийн аж ахуйтай болсноор жилийн дөрвөн улиралд шинэ хүнсний ногоогоор хэрэглэгчдээ хангах боломж бүрдсэн. -Ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл хөгжсөнөөр иргэдийн амьжиргааны төвшин болоод хуримтлалын хэмжээ өссөн үү? -Үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдсэний давуу тал нь аймгийн хэмжээнд иргэдийн мөнгөн хадгаламжийн хэмжээ өссөн дүнтэй гарсныг статистик мэдээллээс харж болно. Тодруулбал, өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар иргэдийн мөнгөн хадгаламж 17 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. -Завхан аймаг эдийн засгийн тусгай төсөл хэрэгжүүлэх боллоо гэж байна. Энэ төсөлд хамрагдахын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой вэ. Мөн энэ төслийн санхүүжилтийн хэмжээ? -Энэ төсөл гурван үе шаттай бөгөөд эхний хоёр жил чадавхжуулах сургалтуудыг хийх учиртай. Өөрөөр хэлбэл, өрхийн үйлдвэрлэлийг хэрхэн өргөжүүлэх вэ. Бизнес хийх зарчим, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах вэ гэдэг аргуудыг бизнес эрхэлж байгаа болон эхлүүлэхээр зэхэж буй хүмүүст зааж сургах ёстой юм. Эдийн засгийн тусгай төслийг өнгөрсөн жил эхлүүлээд эхний шатны ажлуудыг амжилттай зохион байгуулж зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс энэ жил сургалтаас гадна санхүүжилттэй больё гэдэг саналыг бид Дэлхийн зөнд тавьж байгаа. Тэгэхээр хоёр дахь үе шатанд өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой, арга ухаан, туршлагатай болсон хүмүүст тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг хийх юм. Ийнхүү аргаа олж, санхүүжилтээ олсон үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад нь туслах явц бол тус төслийн гурав дахь шат нь. Ялангуяа гадаад зах зээл рүү гаргах боломжийг эрэлхийлж туслах зорилготой. Харин төслийн дөрөв дэх үе шатанд хөл дээрээ боссон үйлдвэрлэгчийг томоохон үйлдвэрүүдтэй холбох, жижиг дунд үйлдвэр болоход туслалцаа үзүүлэх юм. Энэ төсөл 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Нийт санхүүжилтийн 80 хувийг Европын холбоо, 20 хувийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Франц дахь салбараас гаргана. -Шинэ он гарсны дараахнаас иргэдээ сонсох аяны хүрээнд сумдуудаа тойрсон. Сумдад өвөлжилт ямар байна вэ. Мөн иргэдийн хувьд тулгамдаж байгаа асуудал нь юу вэ? -Өвөлжилт өнтэй сайхан байна. Хэдийгээр зуншлага оройтсон ч гэсэн намартаа урт сайхан намар болсон учраас өвөлжилт бүхий л нутгаар жигд байна. Зарим газар намар эрт орсон цас мөстөж, хөлдсөн, хатуурсантай холбоотой хүндрэлүүд бий. Ард иргэдээ сонсох аян 2016 оноос эхэлсэн. Энэ жил шинэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр албан тасалгаандаа сууж биш айл өрхүүдээр явж ажиллахаар шийдвэрлэсэн. Нийт өрхийнхөө 80 хувиар орж иргэдээ сонслоо. Бид гурван жилийн хугацаанд таван удаагийн давтамжтайгаар иргэдээ сонсч тэдний гаргасан саналуудад үндэслэн дараагийн гаргах шийдвэртээ тусгаж байгаа. Жишээлбэл, аймгийн бодлогын үндсэн чиглэлд иргэдийнхээ саналд тулгуурласан. Ер нь төрөө хайж иргэн ирдэг биш төр нь иргэн рүүгээ очдог тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.18 № 13 (5980)

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09