УИХ-ын даргын ууртай эшлэл

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд нэлээд ууртай байр сууриа илэрхийлэв. Түүний хэлсэн үгийг эшлэн хүргэж байна.  
-Сүүлийн үед хууль хэрэггүй гэдэг үгийг ярьдаг болж. Энэ бол буруу шүү. Монгол Улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбоотой. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс хууль хамаагүй гэж ярьж болохгүй.
 
-Намайг гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг эмэгтэй жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрд ажилласан хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Энэд сууж байгаа олонх нь мэднэ.
 
-М.Энхболдыг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан хүн нь Туяацэцэг гэж сүүлийн гурван хоног ярьж байна. Шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаанд ордог байсан байх. Харин ч тэр архины зөвшөөрлийн Нямдоржийн авгай хэдэн жил олгосон.
 
-Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр хамгийн түрүүнд алга болдог хүн шүү. Жижиг, дунд үйлдвэрийн тухай асуудлыг ярья гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7-8 хүн наануу цаануу болоход цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Ж.Батзандан гарч байгаа.
 
-Манай намын байрыг шатаахад оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим залуутай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай яриад намынхаа эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Тийм учраас манай намын гишүүд хэнтэй нийлж байгаагаа бодох хэрэгтэй.
 
-60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа.
 
-Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг олонхоороо ждүтэй холбогдсон гишүүдээ аваад үлдэе гэдэг шийдвэр гаргасан. Тэгчихээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйтэй байх юм бол бүгд ёс зүйтэй байх ёстой.
Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09