Чуулган: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж эхэллээ

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:-Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм.  Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа. -УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Д.Лүндээжанцан дарга сая хэлэхдээ нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой гэж хэлж байна. Бид дандаа 65-уулаа энд суухгүй, олуулаа суухгүй. Олон намын оролцоо бий болж орж ирсэн нөхцөлд яах вэ. Ийм нөхцөлд энэ хууль ямар нэг үндэслэлээр УИХ-ын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед бид яах вэ. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд УИХ-ын даргыг ойрхон, ойрхон огцруулаад байвал яах вэ. Тэгэхээр чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар байх ёстой болов уу. Ийм сэтгэлийн хөөрлөөр УИХ-ын даргыг авч хаях үндэслэл бий болоод байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Парламентын дархлаа гэдэг нь ганц хүнийх биш. Цаашид ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. 1990 оноос хойш 21 Ерөнхий сайдтай байсан бол гурван УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Ер нь бол цаашид УИХ-ын даргын тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх вэ. Дараа нь буруу хуул баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:-Сүүлийн үед зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа зүйл арай л ёс зүйгүй зүйл рүү яваад байх шиг байна. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын цуст тэмцэл, Ж.Батзандангийн хувьсгалын үед хууль хэрэггүй гэж хэлж байна. Энэ бол зохисгүй үйлдэл юм. Магадгүй энэ үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготой асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих хэлэх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бол МАНАН бүлэглэл унагаах тухай л яриад байгаа юм. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсч байгаа юм биш үү. Одоо бид яриад, зөрчилдөөд байгаа зүйлээ эргүүлж нэг харж, үнэний дэнс нь хаана байна гэдгийг бодолцох цаг болжээ.  МАНАН гэдэг юм нь арилгаад монголчуудын амьдрал сайхан болно гэж бодохгүй байна. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09