Хотын даргад дэмжигдсэн С.Мөнхчулууны талаарх онцлох баримтууд

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар Хотын даргыг тодрууллаа.  Эрх баригч намын зүгээс Хотын даргад С.Амарсайхан,  НИТХ-ын дарга Р.Дагва нарыг томилохоор саналаа хүргүүлсэн ч  санаанд ороогүй хүн Хотын даргад дэмжигдэв.  Тэр нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байв.  С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж 45 төлөөлөгчөөс нэр дэвшигч С.Амарсайхан 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн, С.Мөнхчулуун 24 хүний буюу 55.8 хувийн санал авав. Ингэснээр НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барьж хүргүүлэхээр болов.  Хотын шинэ дарга С.Мөнхчулууны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-С.Мөнхчулуун нь  2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд  2013 Удирдлагын академийг тус тус төгссөн.
 
-2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
-2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн юм.
-2016 оны арванхоёр дугаар сараас  НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байна.
-Түүний дүү С.Бямбацогт 2017 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд  сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.
-С.Мөнхчулуун нь Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдын багийн хүн гэгддэг.
-Түүний Самданням агсан цэргийн хүн байжээ.  Эднийхэн хэдэн үеэрээ улс эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар цогтой тэмцэж ирсэн талаар С.Мөнхчулуун цахим хуудсандаа сонирхолтой түүх дэлгэж байсан. Сошиал медиад тун идэвхитэй түүнийг цөөнгүй хүн дагадаг.
 
-Түүний өсөх балчир нас Орбитын Цэргийн хотхонд өнгөрсөн. Цэргийн хотхоны хүүхдүүд бүгд цэргийн дарга аавтай гээд төсөөлөхөд нэлээн өрсөлдөөнтэй ширүүн тэмцэлт он цаг. Бараг л казарм. Нэг онигоо байдаг даа “Амьдралд хамгийн чухал нь ээжийн найзуудын хүүхдүүдээс илүү явах” гэж. Эрчүүдийн ертөнцөд бяцхан хүү бэлтгэгдэж нас биед хүрчээ.
 
-Гэргий Т.Ариунбулаг нь “Янаг дурлалын дууль”, Тусгай салаа кинонуудад тоглож байсан бас ч рейтингтэй жүжигчин гэгдэж байв. Гэвч тэр урлагаас хөндийрсөн. Одоо мөн МАН-даа идэвхитэн гишүүн. Хосууд хоёр хүүхэдтэй.
Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09