Т.Жамъянханд: Борлуулалт болоод үйлдвэрлэх хэмжээнээс шалтгаалан барааны өртөг өндөр байна

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Их-Уул сумын соёлын төвийн эрхлэгч, МЭХ-ны Их-Уул сумын салбар зөвлөлийн дарга Т.Жамъянхандтай ярилцлаа.   -Аймгийн эмэгтэйчүүдийн чуулганд сум бүр үйлдвэрлэгчдээ нэгтгэн оролцож байгаа юм байна. Танай сумын үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн онцлог юу вэ? -Манай сумын тухайд 12 бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, эсгий эдлэл, уран хатгамал, монгол гутал, модон эдлэл, гар урлал, хүнсний ногоо, сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт сайн байсан. Цаашид үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх, барааны үнийг уян хатан байлгах бодлого хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан. Учир нь хэт өндөр үнэтэй байснаар борлуулалт сөргөөр нөлөөлнө гэдгийг бид хоорондоо ярилцдаг. Нөгөөтэйгүүр манай сумын брэнд бүтээгдэхүүн бол хивс, монгол гутал. Өнгөрсөн нийгмийн үед манай сум хивсний үйлдвэртэй байлаа. 24 цагийн горимоор хоёр ээлжээр ажилладаг тус үйлдвэр зах зээлийн шуурганд өртөж алга болсон. Тиймээс зарим өрхийн үйлдвэрлэгчид хивсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажилладаг. Гэвч хивсний утас олдохоо больсон нь  түүхий эдийн хомсдол үүсгэж байна. -Үйлдвэрлэгчдийн хувьд тулгамдсан ямар асуудал байна вэ? -Хөдөө орон нутагт ажлын байр нэн тулгамдсан асуудал болдог. Манай үйлдвэрлэгчдийн дийлэнх нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг юм шүү дээ. Тодорхой хэмжээнд ажлын байрыг бий болгож байгаа ч тогтмол ажиллуулах боломж нь хомс. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь борлуулалт. Тухайн үйлдвэрлэгч тогтмол орлого олж чадахгүйгээс улбаалан ажилтныг цалинжуулахад хүндрэл гардаг. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсч байгаа ч хөрөнгийн эх үүсвэр тулгамдсан асуудал болдог. Яагаад гэвэл, орон нутагт банкны шаардлага хангах хэмжээний барьцаа хөрөнгө байдаггүй. Тиймээс хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлнэ гэхэд хэцүү. Гэсэн хэдий ч бид ажлын байртай болгох асуудлын талаар үйлдвэрлэгчидтэйгээ ярилцсаар л байна. -Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өртөг өндөр байна гэдэг шүүмжлэл бий. Энэ талаар? -Ихэвчлэн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг учраас бүтээгдэхүүнийг их хэмжээгээр гаргаж чаддагүй. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа юм. Хэрэв санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлээд үйлдвэрээ өргөжүүлж ажлын байрыг нэмэгдүүлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өснө. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжтой гэдгээ үйлдвэрлэгчид хэлдэг. Тэгэхээр орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх хөнгөвчилсөн нөхцөлтэй зээл олгох хэрэгтэй гэж хардаг. Манай сумын тухайд 6353 оршин суугчтай. Үүний 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд өрхийн үйлдвэрийн дийлэнхийг бүсгүйчүүд эзэлж байна. Би дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломжгүй учраас эцсийн бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж байгаа юм. -Та эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлөө хариуцдаг юм байна. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? -Энэ жилийн тухайд одоо байгаа бүлгүүдээс гадна шинэ бүлэг үүсгэх зорилт тавьсан. Тухайлбал, хивс үйлдвэрлэж буй бүлгүүдийг нэгтгэн цех болгож өргөжүүлэхээр төсөл бичсэн. Манай суманд Дэлхийн зөн, Европын холбооны санхүүжилттэй төсөл хэрэгжих гэж байгаа. Энэ төсөл шинээр үүсгэсэн бүлгийг дэмжихээ илэрхийлсэн. Тэгэхээр гар хивс нэхэх бүлгийг чадавхижуулах зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн цагаан идээ, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Сүүлийн үед хүмүүс бараа бүтээгдэхүүний чанараас гадна сав баглаа боодлыг чухалчилдаг болсон. Тиймээс үйлдвэрлэгчиддээ бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг илүү сайжруулахааас гадна сав баглаа боодлыг өнгө үзэмжтэй болгох шаардлага тавьж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.17 № 12 (5979)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09