“Бүнээ Сүнээ хоёр”

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Хүүхдийн ертөнц” буландаа энэ удаад “Тв9” телевизийн хүүхдэд зориулсан шинэ контент болох “Бүнээ Сүнээ хоёр” хүүхэлдэйн киноны тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Тус бүтээл хүүхэд багачуудыг сансар огторгуйгаар аялуулж, адал явдал руу хөтлөх юм. Улаанбаатар хотын нэгэн гэр хороолол. Бүнээ хүү усны тэрэг түрэн гэрлүүгээ яарна. Гэнэт тэнгэрээс хурц гэрэл гарч газарт уналаа. Хүү болгоомжтойгоор сонирхон хартал нэгэн харь гаригийн жаал зогсож байв... Хүүхэд бүхэнд харь гаригийн тухай бяцхан оюундаа босгосон өөрийн төсөөлөл байдаг. Харь гариг гэж байдаг болов уу, нисдэг таваг харах юмсан, харь гаригийн хүмүүс ямар дүр төрхтэй бол гээд л. Дэлхийн олон оронд хүүхдийн энэ л төсөөлөл дээр тулгуурлаж, хүүхэлдэйн кино бүтээсэн байдаг. Зарим нь харийн гийчнийг том толгой, бүлтгэр нүд, нарийхан биетэй бүтээсэн байхад нөгөө хэсэг нь эгдүүтэй төрх, инээдтэй царайг имиж болгох нь бий. Харин Монголд саатсан бяцхан харь гариг ногоон биетэй, дэлдэн чихтэй хүү байв. Түүнийг Тоби гэдэг. Хэний ч үл мэдэх Андромед гаригийн ханхүү. Тоби их олон зүйл мөрөөддөг. Андромед гаригийнхан өөрийн бяцхан хөлөгтэй. Тоби хөлгөө асаагаад хорвоо дэлхийгээр хэрэн хэсч, бусад гариг ертөнцийн нууцыг мэдэхсэн гэсэн хүсэлтэй. Мөрөөдөл нь түүнийг санаандгүй байдлаар монгол руу хөтөлжээ. [embed]https://www.youtube.com/watch?v=b0RjXNgMklE[/embed]

“Сайн уу Тоби”

Монголд ирснээр Тоби Бүнээ Сүнээ гэсэн хоёр найзтай болдог юм. Одод ертөнцийн нууцыг тайлах гэгээн мөрөөдлөө тээж явсан ханхүүгийн хөлөг гэнэт эрчим хүчээ алдаж эхлэв. Хөлөг чичирхийлж, гэрлийн хурдаар доошилсоор. Гэнэт нүдээ нээхэд хэний ч үл мэдэх шинэ ертөнцөд иржээ. Эргэн тойрон тас харанхуй. Гудамжны үзүүрт хэн нэгэн явж буй хөлийн чимээ сонсогдоход бяцхан ханхүү тусламж хүсэхээр гүйнэ. Гэвч өөрөөс нь тэс ондоо төрхтэй Бүнээтэй таарчээ. Үйл явдал ингэж эхэлдэг. Андромед гаригийн ханхүү хүний ертөнцийн хүүтэй сайн найз болох нөхөрлөлийн зам ийнхүү тавигджээ. Тэд хөлгийг янзлахын тулд Бүнээгийн найз Сүнээгээс тусламж хүснэ. Гэвч тэдний төлөвлөгөө буруугаар эргэж, гурван найзыг сансар огторгуй хэмээх урт аялал хүлээж байв.  

Хүүхдэд зориулсан шинэ контент

“Бүнээ Сүнээ хоёр” киноны ерөнхий найруулагчаар Н.Амарбаяр ажиллажээ. Үзэх насны ангилал нь “+3”. Одоогоос 140 жилийн тэртээ 1877 оны наймдугаар сарын 30-нд Францын зураач, зохион бүтээгч Эмил Рейно хөдөлгөөнт зураг эвлүүлсэн нь хүүхэлдэйн киноны төрсөн өдөр гэж үздэг. Харин манай орны хувьд нэлээд хожуу буюу 1975 онд Ц.Зандраа, Б.Жадамба, Т.Отгонбаяр, Д.Балданпүрэв нар Т.Галсангийн зохиолоор “Өндөг” нэртэй анхны нэг бүлэг зурмал хүүхэлдэйн киног бүтээжээ. Үүнээс хойш “Эрх цагаан ишиг”, “Арслан өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн” гээд богино хэмжээний хүүхэлдэйн кино хийсэн ч 1990 он гэхэд энэ салбар зогсонги байдал хүрсэн юм. Харин өнгөрсөн онд “Чингис хаан” хүүхэлдэйн кино амжилттай нээлтээ хийсэн. Тус бүтээлийн араас гарч буй дараагийн том төсөл бол “Тв9” телевизийн бүтээл “Бүнээ Сүнээ хоёр” контент юм.  Тус телевиз уг бүтээлээрээ хүүхэлдэйн киноны монгол баатрын шинэ дүр төрхийг гаргаж, хүүхдэд багачуудын мэдлэгийг тэлэх зорилготой билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.17 № 12 (5979)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 41 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 59 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 6 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 25 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 38 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09