C.Чинзориг: Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь олгоно

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын  цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг дөрвөн багц асуудлаар шийдвэр гаргажээ.  Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ бүрэн  тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж,  310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 270  мянган төгрөг болгохоор тогтоожээ. Бүрэн тэтгэврээс бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр тус тус нэмсэн байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байгаа юм. Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь олгоно. Нийгмийн халамжийн тэтгэврийг мөн нэмэгдүүлж байна. Зайлшгүй төрөөс халамж, асрамж авах шаардлагатай байдаг учраас халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ доод хэмжээг 155 мянган төгрөг байгааг 174 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Үүнийг мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Засгийн газрын 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. МҮЭХ, АОЭХ болон Засгийн газар хамтарсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд 2019  төрийн албан хаагчдын цалин үе шаттайгаар нэмэгдүүлнэ  гэсэн хэлэлцээр хийсэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны иргэн төвтэй төр болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал түлхэц болно гэж бодож байна. 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нэгдүгээр сарын 1-ээс  эхлэн 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэлээ. Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. –Цалингийн дундаж 900 гаруй мянган байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр хувийн хэвшлийг хөлдөө чирсэн шийдвэр биш үү. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, валютын ханш зэрэг олон эрсдэлүүдийг яаж тооцсон юм бэ? -Засгийн газрын  цалин нэмэх шийдвэр инфляцтай уялдуулж  гаргаж байгаа шийдвэр. Инфляцын түвшинд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл нь бага гэж тооцож байгаа. Нөгөө талаас Засгийн газар холбогдох яамд хамтран шатахууны үнэ бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа учраас инфляцын түвшинд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Хувийн хэвшилд ажиллагсдын цалин нэмэгдүүлэх асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчилж байх хуультай. Өнгөрсөн намар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган байсныг 320 мянган төгрөгт хүргэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарууд ҮЭ-ийн байгууллагуудтай хэлэлцээр хийж, салбарын хэлэлцээгээр шийдвэрлэх хуультай. Тиймээс энэ чиглэлээр хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллаад явах байх. -Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг яагаад хоёрдугаар сарын 1-ээс гэж тооцсон юм. Нэгдүгээр сарын 1-нээсээ тооцоод явах боломжгүй юм уу? -Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой эх үүсвэрийн дутагдал байгаа юм. Тиймээс хоёрдугаар сарын 1-ээс тооцож байгаа юм. -2019 оны нэгдүгээр сарын 1-ээс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн цалингийн нэмэгдэл үр дүнгүй юм биш үү? -Нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 0,5 хувь, ажилтан 0,5 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд нийт дүнгээрээ нэг хувиар нэмэгдэж байгаа. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн асуудал. Цалингийн найман хувиар нэмэгдэж байгаа учраас нэг хувийн шимтгэлтэй харьцуулахад үр дүнгүй гэж хэлж болохгүй байх. -0-5 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно гэдэг асуудлыг гурван яам хамтран хэлэлцэж байгаа гэсэн үү? -Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай болон манай яам хамтраад судалж байна. Шаардлагатай бол ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Өмнө нь хоёр ч удаа ийм арга хэмжээ авч байсан учраас судлаад дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулна.
Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 45 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 45 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 45 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 32 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 58 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09