НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын даргад нэрээ дэвшүүлэв

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хотын даргын томилгоог хэлэлцэх НИТХ-ын VI хуралдаан түр завсарлаад байна. Хуралдааны эхэнд С.Амарсайханыг Хотын даргаар томилуулах МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулсныг  НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл шүүмжилсэн юм. Тэрээр  “Үндсэн хуулийн эсрэг зүйл боллоо. МАН-ын Удирдах зөвлөл нь Иргэдийн төлөөлөгчийн байгууллага биш. НИТХ-ын ширээний араас  МАН-ын тогтоол уншдаг нь юу болж байна вэ. Энэ хурал хууль зөрчөөд байна. Удирдах зөвлөл ИТХ-д ямар хамаатай юм. Та нар хэзээ төрийн ажил ярьдаг болох вэ” гэсэн юм. Үүний дараа хурлын заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун босч үг хэлсэн. Тэрээр  “Нийслэлийн засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлж байна. Ангийн нөхөд минь дэмжиж  өгнө үү” гэв. Түүний хувьд  инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр,  одоо доктор хамгаалахаар  сурч байгаа. Докторын ажлын болон судалгааны сэдэв нь    “Нийгмийн дундаж давхаргын төлөв байдал”  гэсэн сэдэвтэй юм.  Тэрээр төр захиргааны байгууллагад ажиллаж ирсэн туршлагатай.  2009 оноос Нийслэлийн өмчийн харилцааны газар ажиллаж эхэлсэн,  Нийслэлийн МАН-ын гишүүн, Бага хурлын гишүүн, НИТХ-ын  тэргүүлэгч,  төлөөлөгчөөр  иржээ. НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва “Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад шийдвэр гарсан. С.Мөнхчулуун өөрийн нэрээ дэвшүүллээ. Түүнийг нэр дэвшсэнтэй нь холбогдуулаад  30 минутын завсарлага авахыг хүсч байна" гэснээр хуралдаан завсарлаад байна. Эх сурвалж: www.polit.mn    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 45 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 45 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 45 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 32 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 58 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09