У.Хүрэлсүх төрийн албан хаагчдаа загнав

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан  Төрийн ордонд болж байна.  Энэ үеэр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад хандан ажил хэргийн  шаардлага гэхээсээ илүү "аав" шиг нь загнана лээ.  Түүний үгийг эшлэн хүргэж байна. -Дарга нар минь хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровский шигтгээтэй цүнх үүрдгээ боль. Төрийн албан хаагчид мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. -Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. -Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. -Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно. Та бүхний цааш 183 мянган төрийн албан хаагчдад хэлэх ёстой үг. Төрийн алба бол төрийн алба шиг больё. -Одоо нялцагнаж байдаг цаг биш. Ажлаа хийх цаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, дотоод үйлдвэрлэл унасан үед бид жилийн өмнө Засгийн газрыг авсан. Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал. -Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ. -Ажлын уялдаа холбоо гэж байдаггүй. Байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, ажил эзэнтэй, бие биедээ ацаглаж үлдээдэггүй байхыг анхаармаар байна. Хоёр байгууллагын дунд ажил цалгарддаг. Хэн хариуцаж, хэн удирдах нь тодорхойгүй байгаад байдаг. -Төрийн байгууллагын анхан шатанд зиндаархдаг явдал хамгийн их байдаг. Адилхан агентлагийн дарга байж, адилхан сумын засаг дарга байж юугаа хэлдэг юм гэх хандлага бий. -Дарга цэргийн хооронд ялгаа байх ёстой. Цэрэгтэйгээ хамт архи уугаад сууж байдаг. Тэгэхээр яаж ажил урагшлах вэ. . Даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн үү үгүй юу гэдгийг шалгадаг баймаар байна. -Дарга нар хуулийн хүрээнд зангарагтай бай, шаардлага тавьж чаддаг бай. Шаардлага биелүүлээгүй бол цалинг нь хасах зэргээр хариуцлага тооцож, сайн ажиллаж байвал урамшуулан шагнадаг байх хэрэгтэ -Төрийн албаны дарга та нар зангарагтай бай. -Сүүлийн үед цаг барих асуудал хаа очиж сайжирч байгаа. -Өнгөрсөн жил сургамжтай зүйл болсон. Төрийн байгууллагын албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурж, нэгнийхээ аминд хүрсэн. Ажлын байранд архи уухыг хориглосон хууль байдаг ч хэрэгждэггүй байсан. Одоо хэрэгжиж эхэлж байгаа. -Би ганцхан Гадаад харилцааны яаман дээр вино, шампаниск оруулахыг зөвшөөрсөн гэв.  Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 45 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 45 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 45 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 58 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09