Ч.ГАНТУЛГА
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг энэ жил 21 нас хүрч байна. Гурван бүлэг, зургаан үзэгдэлт тус бүтээлийг анх 1998 онд найруулагч Ч.Найдандорж амилуулж байсан юм. Тухайн үед Арчугт хааны дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ. Харин 21 жилийн дараа их хаанд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглож байна. Жүжиг Хүннү гүрний хаан Арчуг хүүгээ татдаг өвчтэй, санаа муутай болохыг мэдэж халаглан, гуниглаж буйгаар эхэлнэ. Хаан ширээнд үл тохирох учир нугасыг нь таслан хөнөөх шийдвэр гаргаснаар өрнөдөг. Жүжгийг энэ сарын 18-нд тайзнаа тоглоно.
Эх сурвалж: www.polit.mn