“Өтөлтлөө ээжтэйгээ байсан ч сэтгэл ханадаггүй”

2019-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Энэ удаагийн “Ширээний ном” булангийн зочноор “Азхур” компанийн “Болор судар” хэвлэлийн газрын редактор С.Сосорыг урьсан юм. Тэрээр “Байнга уншиж сөхөж хармаар сэтгэлд хүрсэн, бариад авахад гарт ойр номыг ширээний ном” гэж хэлдэг юм болов уу даа. Би номын редактор хүн. Тиймээс ажлын шаардлагаар миний ширээн дээрх ном үргэлж өөрчлөгддөг. “Болор судар”-аас эрхлэн гаргаж байгаа номнууд зохиолч, орчуулагчаас дардас хэлбэрээр надад ирдэг. Үүнийг нь би олон удаа уншсаны дараа шинэхэн ном болж ширээн дээр минь ирдэг дээ. Тэр дундаа нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан Оросын алдарт зохиолч Иван Бунинийн “Арсеньевийн амьдрал” гэсэн сайхан ном бий. Уншихад нэг хүний намтар, дурсамж юм шиг хэрнээ тансаг мэдрэмж төрүүлдэг. Маш гоё дүрслэлтэй зохиол. Зохиолын гол баатар Арсеньевээр төлөөлүүлж зохиолч өөрийгөө, жинхэнэ орос хүний мөн чанарыг харуулсан гэж ярьдаг юм билээ. Энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн. Мөн миний ширээн дээр нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа багшийн зээ охин, сэтгүүлч Б.Саруулын эмээ­гийнхээ талаар бичсэн “Өөрөөс эхлэх амьдрал” гэдэг ном байна. Би багшийнхаа тухай ном бичнэ дээ гэж цээжнийхээ мухарт мөрөөдөж явсан ч зээ охин нь эмээгийнхээ талаар бичсэн нь сайхан санагдсан. Миний багш Д.Амбасэлмаа нь энэ цагийн гайхамшигтай эмэгтэй. Иймээс энэ номыг ширээн дээрээ тавьчихаад заримдаа сөхөж харахад заавал нэг сэдэл, мэдрэмж өгдөг. Мөн багшийн минь хатуу ч зөөлөн үг чихэнд минь сонсогдох шиг санагддаг юм. Зээ охин нь эмээгийнхээ “Шийрийг хатаахаар дайчин, хөдөлмөрч, их авьяаслаг сэтгүүлч. Бичсэн ном нь ч их хөөрхөн, өөр өнцгөөс харж бичсэн сайн ном болсон байна лээ. Зохиолч хүн сайн, муу номыг уншсанаар баримжаатай, мэдрэмжтэй болдог юм билээ. Гэхдээ би олон зохиол бичье гэж боддоггүй. Харин ээждээ зориулж ном бичиж байгаа. Өмнө нь хоёр роман, хэд хэдэн жүжиг, кино зохиол бичсэн нь олны хүр­тээл болсон. Харин энэ номоо өмнөхөөсөө ч илүү бодож, шаналж, догдолж уйлж бичиж байна. Учир нь хэдэн сарын өмнө хорвоогийн жамаар ээжээсээ хагацсан. Хүн хэдий ээжтэйгээ хамт өтөлтлөө амьдарсан ч сэтгэл ханадаггүй юм байна. Ээжгүй болно гэдэг амьдралын хамгийн хүнд хагацал. Тиймээс ээж­дээ зориулаад бичихээр нэг талаар өөрийгөө уудлах, амьдралын бүх үнэнээ өчих шиг болдог юм байна хэмээн ярьж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 6 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 6 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 6 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 35 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09