Гэмт хэргийн мэдээллийг 50 мянгаас таван сая төгрөгөөр авна

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Цагдаагийн байгууллага иргэдээс мэдээллийг дараах хэд хэдэн тохиолдолд төлбөртэй авдаг. Мөн 2017 онд төлбөрийн жишиг үнийг тогтоосон байдаг. Жишиг үнээр иргэдээс 50 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр мэдээллийг авдаг юм байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах 14.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно. 14.2.Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно. 14.3.Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно. 14.4.Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно. 14.5.Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй. 14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн А -297, 360 дугаар тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна. БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297,360 дугаар тушаалын хавсралт. ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХАД БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ
№ Үнэлгээний жишгийн шалгуур Мөнгөн дүн /төгрөгөөр/
1. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээлэл 50,000-2,000,000 төгрөг хүртэл
2. Арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл
3. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл
4. Эрэн сурвалжлагдаж буйтүүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээлэл 2,000,000 төгрөг хүртэл
Эх сурвалж: www.polit.mn  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 35 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 54 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09