ҮМТ: “Эв нэгдлийг илэрхийлж чадахгүй байгаа Ерөнхийлөгчийг огцруулъя” гэв

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстойг хуульчилсан байдаг. Гэтэл ийм байж чадахгүй байгаа тул огцруулах хэрэгтэй. Мөн УИХ-ыг тараахын өмнө түр  Засгийн газрыг байгуулах, мөн  дахин сонгууль зарлах нь зүйтэй гэж “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Жагар, иргэн  Г.Батбаяр, “Сонгогч ард иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Совдоо, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх  нар мэдэгдэв. Өнөөдөр УИХ-ын 66 гишүүн дотроо хуваагдан талцаж, төрийн үйл ажиллагаа гацаанд орсон. Үүнээс үүдэн улс орны өмнө тулгамдсан олон асуудал хойш тавигдаж, иргэний нийгэмд талцал хуваагдал бий болсон нь үндэсний аюулгүй байдалд хохирол учрахаар ноцтой байдал үүсгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Үндсэн хуулийн 22-ын 22.1 дэх  “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтыг үндэслэн УИХ өөрөө тарахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн.Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд үүссэн ЖДҮХС-гийн зээл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах маргааныг өдөөж, цааш улам гүнзгийрэн төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж буй нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцэл болон өрнөж,  өнөөдрийн маргаан,  эмх замбараагүй байдлыг үүсгэсэн. Иймд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.12 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж, УИХ-д шаардлага хүргүүлж  байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.2-т заасан “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай  асуудлыг УИХ нийт гишүүний 3/1-ээс доошгүй нь хэлэлцэж шийдвэрлэх  хуулийн заалтыг баримтлан УИХ-ын чуулганыг даруй зарлан хуралдуулахыг тэд  шаардаж байна гэв. Түүнчлэн УИХ тарж, Засгийн газар огцорвол, Ерөнхийлөгч дангаар үлдэн дураар аашлах, хүссэнээ хийж, хууль буруу тайлбарлах, давуу эрх мэдэлтэй болох зэрэг нөхцөл байдал бий болох тул Төрийн тэргүүнийг огцруулсны дараа төрийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс түр Засгийн газар байгуулахыг шаардаж байна гэж мэдэгдлээ. Дээрх гурван шаардлагыг тавьж буй үндэслэлийг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Гэтэл 2018 оны хагасаас эхлэн явуулсан тандалт судалгааны үр дүн бий. Тэр дагуу бид огцруулах асуудлаар  Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ард иргэд Үндсэн хуульд заасан амар тайван, амьдрал ахуйгаа хэвийн хангуулах эрхээ эдлэх ёстой. Энэ үүднээс шаардлага тавьж байна” гэлээ. Иргэн Г.Батбаяр шаардлага дахь  эрхзүйн талаар тайлбарлахдаа “Ерөнхийлөгчийн зүгээс УИХ өөрөө тар гэсэн шаардлагыг хүргүүлсэн нь хууль зөрчсөн. Эв нэгдлийн илэрхийлэгч байх хууль ёсны үндсэн зарчмаа зөрчсөн, тангаргаасаа няцсан. Энэ хэрэг Цэц дээр хянагдаж байгаа. Ерөнхийлөгчийг хоёр замаар огцруулдаг. УИХ хуралдсанаар, эсвэл Цэцийн дүгнэлтээр огцруулж болно. Ардчилсан нийгэмд тулгын гурван чулуу нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юм. Гэтэл УИХ тарж, Засгийн газар огцорч Ерөнхийлөгч үлдвэл эрх мэдлийн тэнцвэрт байдал алдагдана” гэж хэллээ. Эх сурвалж: www.polit.mn      
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 33 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 33 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 33 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 2 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 20 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 27 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 46 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 59 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09