Хөдөлмөрийн баатар Бөхийн Баастын талаарх онцгой баримтууд

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /12.28/ төрийн дээд одон, медалийг гардууллаа. Энэ өдөр Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Бааст гуайг шагнасан билээ.  Эрхэм хүмүүний талаарх онцгой баримтуудыг хүргэж байна. -Тэр Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. -Тэрээр  1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. -Б.Бааст гуай 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. -Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль / 1964/-ийг төгссөн. -Бага залуугаасаа л уйгаржин монгол бичигт шамдан суралцаж улмаар 15 насандаа “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичсэн нь үгийн урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурь нь болж. Бага сургуульд сурч байхдаа сумынхаа зангийн тухай ардын дунд ам дамжсан яриаг сургуулийнхаа сонинд дөрвөн мөр болгон сийрүүлсэнд Тамгын түшмэд Түвшинбат гэдэг хүнд хацраа хорстол алгадуулсан гэдэг. -Б.Баастыг сайн мэдэх хүмүүс түүнийг шоргоолжноос ч илүү хөдөлмөрч гэнэ. Зохиолчдын хороонд 60 жил тасралтгүй ажиллаж, 1981 онд тэтгэвэртээ гарсан хэдий ч өнөөг хүртэл бичиж туурвих их үйлсээ үргэлжлүүлсээр байгаа түүнийг ингэж тодорхойлох нь үнэнд нийцэх мэт. -Тэрээр 1940 оноос эхлэн ном цуглуулсан бөгөөд одоо түүний номын санд 10 мянга гаруй ном бий. Ардын хувьсгалын жилүүдэд хэвлэгдсэн монгол уран зохиолын ном үндсэндээ байгаа. Орос хэл дээрх нь дандаа дурсамж дуртгал, баримтат уран зохиолын номууд. -Б.Бааст гуайн бага нас бөөгийн дуудлага, тууль хайлсан орчинд өнгөрсөн.  Тэрээр энэ талаараа "Аль алиных нь онгод голдуу өвлийн уртад орно. Туульч хүмүүс яасан сайхан элбэг байсан юм. Туульчаар тууль хайлуулахын тулд хадаг барьж, хэд хоног тууль хайлж хэцээлж амар гэж зална. Ирэхээс нь өмнө гэр орноо цэвэрлэж, хоол ундаа бэлдэнэ. Туулийг ганцхан орой хэлчихгүй, олон шөнө дамжин хайлдаг байлаа гэсэн байдаг. -Тэрээр Алтанцөгц сумын Хоогийн булаг хэмээх газарт баян Төрбат гэдэг хүн хувийн хүч хөрөнгөөр 50 хүүхэдтэй, зуны сургууль байгуулахад гурван cap багшилжээ. Нэг өдөр хэдэн сурагчдаа дагуулаад хувин, гадас барьчихаад зурам намнаж явтал Төрбат баян давхиж ирээд "Чамайг ардын үр хүүхдэд ном сурга гэснээс, амьтан алж нүгэл хий гэж багш болгоогүй" гээд ташуураа далайлгахад сурагчидтайгаа уйлалдан сургууль дээрээ ирсэн гэдэг. -Түүнд 300 гаруй дэвтэр байдаг гэж яригддаг юм. Мөн 20 гаруй ботийг бичиж, хэвлүүлсэн Монголын утга зохиолд өөрийн гэсэн мөрийг үлдээж яваа ахмад зохиолч. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цолоор тус тус шагнуулсан юм. -Сонирхолтой бүтсэн дууны нэг нь “Намрын шөнө голын эрэг дээр” гэдэг дуу. Энэ дууныхаа үгийг Бааст гуай 60 жилийн өмнө буюу 1956 оны намар бичжээ. Өвөр Жанчивлингийн рашааныг хүмүүс бараг жирийн л очоод уудаг цаг байв. Тэнд залуу зохиолч Сүндэрьяа гэдэг хөөрхөн бүсгүйтэй танилцжээ. Нэг өдөр Бааст зохиолч Сүндэрьяа бүсгүйтэй үгсээд, түүнд цав цагаан даашинзыг нь өмсгөн Туул голын эрэг дээр зогсоож байгаад нэгэн шүлэг бичсэн нь “Намрын шөнө голын эрэг дээр” хэмээх дуу болсон гэдэг. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 22 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин