Түүхийн хуудаснаас: ӨНДӨР ЦАМХАГИЙН ДЭРГЭДЭХ БОДОЛ [1]

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гараа зөрүүлэн хөлөө солбин юм налж зогсоод нүд анин гүн бодолд автсан хүн хааяа харагддаг. Тийм нэгэн хүнийг Рокуан Кент “Норт Бай Ист” гэдэг номондоо “Шурагийн дэргэдэх хүн” хэмээх зургаар үзүүлсэн билээ. Их далайд балар харанхуй шөнө усан онгоцоор яваа тэр хүн юу бодож болох вэ? Гэтэл монгол нутагтаа нэгэн зээн ерэн гурван метр өндөр цамхгийн дэргэд орой дээрхи улаан одыг ширтэн зогсоод би юу бодож болох байна. Үзтүгэй! Тэнгэрийн заадас зурайна. Тэртээ хойт дор ув улаан том од байна. Улаанбаатарын гудамжаар шөнө орой явахад “Тэр хойт тэнгэрт том улаан юу вэ?” гэж хажуугийн хүн асуудаг. Тэр бол Улаанбаатарын нэгэн өндөрлөгийн гэрэл дохио юм. Улаанбаатарт хэд хэдэн өндөрлөг буй. Түүний нэг нь далайн төвшнөөс дээш нэгэн мянган таван зуун метрт өндөрт оршдог зөвлөлтийн дайчдын хөшөө юм. Хөөрхий ямар орос аав, Украйн ээжийн хүү монгол нутагт маань биднийг хамгаалж амиа өгсөн бол? Тэртээ дээр улаан гэрэл асаж байна. Тэр гэрлийн орчин цахилгаан гагнуурын оч үсчин шажигнаж алхан дуу хадаж чимээ нүргэнэ. Тэнд зөвлөлтийн нөхөд Улаанбаатарын зурагт радиогийн төв барьж байна. 1961 оны 4 дүгээр сарын 12-нд би Москвад байж билээ. Тэр өдөр элчингийн байранд зохирлч Хуушаан бид хэдүүл зурагт радиогийн дэргэд сууж, огторгуйн анхны нисгэгч Гагарин Москвад ирэхийг харж билээ. Огторгуйн хоёдахь нисгэгч Титовыг манай оронд ирэхэд Улаанбаатарчууд ихэнхдээ сайн харж амжаагүй. Яая гэхэв дээ! Зурагт радио байгаагүй. Одоо бол чадна. Монголчууд далдыг хардаг тольтой болно. Далдын хар малгайтай нисдэг морьтой, далдыг үздэг шидтэн гардаг үлгэр монголд эртнээс элбэгсэн. Сайхан хүсэл шүү. Сонсохоос үзэх нь түмэнтэй илүү. Одоо бид радиогоор их юм сонсож байна. Удахгүй үзэх сонсохыг хослоно. Октябрийн 50 жилийн ойгоор зурагт радиогийн төв бүрэн ажиллаж эхлэнэ. Наана нь улсын наадмаар нэг удаа туршлага хийнэ. Баярын жагсаалыг бид зурагт радиогоор харуулах санаатай гэж тэнд ажиллаж буй зөвлөлтийн мэргэжилтэн ерөнхий инженер Алексей Дмитрович Алыршиков ярьсан. Зурагт радио бол хорьдугаар зууны нэгэн их ололт юм. Ялангуяа сүүлийн 15  жилд дэлхий дахинаа ихэд хөгжсөн байна. 1959 оны аравдугаар сарын 4-нд гариг хоородын автомат станцаас сарны далд талын зургийг зурагт радиогоор анх удаа харуулсан билээ. Энэ жил анх удаа олон улсын зурагт радиогийн нэгдсэн нэвтрүүлэг болно. Энэ түүхт жил манай орон зурагт радиотой болж байна. -Улаанбаатарын төвөөс ерэн километрийн дотор зайд оршин суугчид зурагт радиогоор юм үзэж болно. Бидний барьж буй энэ зурагт радиогийн төв бол хоногт арван зургаан цаг тасралтгүй ажиллах чадалтай. Эхэн үеднн хоногт гурван цагийн нэвтрүүлэг хийж байна гэж МОНЦАМЕ-гийн нөхөд ярьдаг. Москвагийн зурагт радиогийн шугамтай холбосон хойно Москва болоод зурагт радиогийн замын бусад төв, Москватай холбоо бүхий бусад хотын зурагт радиогийн нэвтрүүлэг үзэж болно гэж зөвлөлтийн мэргэжилтэн инженер натолий Феодович ярьж билээ. Зурагт радио бол хорьдугаар зуунд онцын хэрэгтэй агаад онцын ирээдүйтэй зүйлийн нэг ажээ. Зурагт радио амьдралд өргөн нэвтэрч утсаар бие биеэ харж ярьдаг болно. Одоо бид анхны зурагт радиогийн тухай ярьж байна. Москвагийн шугамтай холбохоор Дархан, Сүхбаатар хотынхон зурагт радио үздэг болно. Бусад аймаг хотынхон хэсэг зууртаа тэдэнд атаархана. Тэгээд цөм зурагт радиотой болно. Тэгсээр өнгөт зурагт радиогийн тухай яриа үүснэ. Хөгжил ийм шүү дээ. Хүслийн шатаар ахина. -Зурагт радиогийн цамхагийн барилга төлөвлөснөөс сараар түрүүлж явна. Ерөнхийдөө бид сар хагасын өмнө ажлаа дуусах төлөвтэй байна. Энэ цамхагт бүгд 435 тонн төмөрлөг орж байгаа юм. Манай энд ажиллаж байгаа залуучууд тун сайн. Өвлийн хүйтэнд өндөр цамхаг дээр ажиллаад цан хүүрэг болсон юмс л буун ирдэг юм гэж тэр цамхагийг удирдан бариулж буй Мухтар Заде ярьж билээ. Тэр Азербайжан хүн юм.  Азербайжаны хөгжмийн удирдаач Нилли Монголд 2 удаа ирж  “Азербайжан монголын найрамдлын дуу” зохиосон, Расул Рзагийн “Цонхоор туссан гэрэл” шүлгийн түүвэр монголоор орчуулан гарсан, Монголын хөгжмийн зохиолч Мөрдорж Бакуд хэрхэн зочилсон тухай тэр бид хоёр ярьж дотно танил болсон. Зурагт радиогийн хамгийн том төвийг Москвагийн Останкинод барьж байгаа, түүний цамхаг 533 метр өндөр болно. Тэр төвтэй манай зурагт радиогийн төв холбогдоно. Хөх тэнгэр ширтээд бодол болох шиг зурагт цэнхэр дэлгэцнээ юм бүгдийг үзэж болно. Гагцхүү дайн үзэхийг үл хүснэ. Далд суугаа нөхдөө дэлгэцнээ харан ярилцахыг хүснэ. Биеийн тамирын танхимд бөх барилдаж байгааг, Баян-Өлгийд болсон яруу найргийн баярыг  гэртээ суугаад харах цаг улаанбаатарынханд ойртож байна. Зурагт радиогоо авч бэлдэцгээ. Захих зүйл өөр алга. Тэнгэрийн заадас зурайна. Тэртээ хойт Гандангийн дэнж дээр өндөр Жанрайсаг дуганаас өндөрт Улаан гэрэл асна. Тэр бол зурагт радиогийн цамхагийн дохио шүү. М.Цэдэндорж [1] Утга зохиол урлаг. 1967.4.14. № 16(537)   
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 17 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин