“Эрдэнэт” үйлдвэр эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор дэмжив

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
У.ЦЭРЭНБАТ Газар шороотой харьцдаг уул уурхай нь зөвхөн эрэгтэйчүүд давамгайлсан салбар гэх уламжлалт ойлголт хэдийнэ өөрчлөгджээ. Техник технологийн хөгжил, нийгэм ч үүнийг шаардаж байна. Тиймээс Монголын уул уурхайн техник, нарийн мэргэжил, удирдах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зохистой харьцаа ямар байвал энэ салбарын эдийн засаг үр өгөөжтэй, хүн бүрт хүртээмжтэй байх вэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг хүйсийн ялгаваргүй тэлэх бодлого чухал. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах, уурхайчин эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа юм гэдгийг энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт хотноо болсон “Уурхайчин эмэгтэйчүүд–Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганы үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон. Энэхүү чуулганд Монгол улсын уул уурхайн салбарын 15 компанийн 400 гаруй эмэгтэй оролцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. “Уурхайчин эмэгтэйчүүд–Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганд УИХ–ын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Амарзаяа нар болон “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарын удирдлагууд оролцож, эрдэс баялагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, санаачилгын талаар бүсгүйчүүдийн үзэл бодлыг сонсов. Өнөөдөр уул уурхайн салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, уул уурхайн компаниудын ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монголд хамгийн их буюу нийт уурхайчдын 20 гаруй хувийг эзэлдэг нь гарсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь улсын дунджаас төдийгүй дэлхийн дунджаас ч өндөр үзүүлэлт юм.  Энэ тоо “Эрдэнэт”-д эмэгтэйчүүд манлайлж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ачааны хүндийг үүрэлцэж байгааг тодотгоно. Эмэгтэй ажилчид манлайлсан компанийн бизнесийн үр ашиг өндөр байдаг нь нэгэнт нотлогджээ. “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд уурхайчдын нийгмийн цогц үйлчилгээг бий болгосон. Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, спортын болон урлагийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Энэ үйлдвэрийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж, тэд эрчүүдийн нэгэн адил эрх эдэлдэг. Тухайлбал хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжид сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэхүү чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал уг тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Эх үрсийн баяраар гаргахаа амласан нь төлөөлөгч бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт сайн туршлага бусад уул уурхайн компанид үгүйлэгдэж буйг чуулганы үеэр онцлов. Төлөөлөгчид эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх талаар ярилцахын зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлаар ч санал солилцсон. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сайн туршлагаа хуваалцья, эрх зүйн орчин эмэгтэйчүүд гэсэн сэдвээр өрнөж, салбар хуралдаан бүрт саналаа нэгтгэв. Үндэсний чуулганд оролцогчид уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих сан байгуулж, хүүхэд гэр бүлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцох нөхцөл боломжийг ханган ажлын цагийн зохицуулалт хийх, уул уурхайн бүс нутаг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бодитой хийж, ажлын байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан зөвлөмж, уриалга гаргаж Улсын их хурал, Засгийн газарт илгээв.  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин