Э.Мөнх-Очир: Чингис хаанаар бахархдаг атал төрсөн буйрыг нь ухалзахыг ойлгохгүй юм

2018-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очироос Гутайн даваанд үүсээд буй уул уурхайн асуудлаар тодрууллаа. -Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумын хилийн зааг, Гутайн даваанд алт олборлогчид байгаль орчныг сүйтгэж байгаатай тэмцээд дийлэхгүй байна гэж нутгийн иргэд мэдээллээ. Энэ талаар тодруулна уу? -Онон гол дагасан сумдын иргэд  алт ухуулахгүй гэдгээ албан ёсоор хэлж байгаа.  Аж ахуй нэгж байгууллагуудад  байгаль орчныг сүйтгэж болохгүй  гэдгийг ч ярьж, шаардаж байна. Онон гол дагасан хоёр аймгийн нийт  долоон сумын 22 мянган иргэн бий. Онон гол Монгол Улсыг хөндлөн гулд 600 км урсдаг. Цаашлаад Агнуурын тэнгис, Шилка мөрөн, Номхон далай руу цутгадаг. Энэ бол ганц Монгол Улс, зөвхөн Хэнтий, Дорнод аймаг болоод хоёр аймгийн найман сумаар  тогтохгүй олон улсын асуудал гэдгийг онцолж  үзэх учиртай. Энэ бүс нутагт “Улаан ном”-д орсон биологийн төрөл зүйл, бараан хандгай, хангайн хүдэр, халиун буга, шилүүс, бор гөрөөс нутагшин үлдсэн сүүлийн цөм нутаг. Үүнийг холбогдох байгууллагууд, мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдэж байгаа. Дээр нь монгол хүн болгон их эзэн Чингис хаан гэхээр цээжээ дэлддэг, бүгд бахархдаг. Чингис хаан зөвхөн Монголын ч бус дэлхийн хүн, Мянганы суут удирдагч. Гэтэл бид Их Эзэн хааныхаа төрсөн нутаг, ундаал өсөн гол мөрөнг бусниулах гээд зөвшөөрөл өгөөд байгааг гайхаж байна. Ухах гэж зориглож байгаа аж ахуй нэгжүүдийг ч бас гайхаж байна. Энэ бол сэтгэлгүй, бахархалдаа тууштай байдаггүй, мөнгө цагаан нүд улаан гэгч  болсон  монгол хүний шинж гэдгийг онцолж хэлье. -Түүхт газар уул уурхайн зөвшөөрөл өгч байна гэхээр  холбогдох газрууд нь хууль, журмаа хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг үү? -Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Байгаль орчны  тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр төр үүргээ биелүүлээч гэдгийг иргэд шаардаж байгаа юм. Онон  мөрний сав газрыг  дагасан 22 мянган иргэн ингэж хүсч байна. Ингээд 2600 мянган хүний гарын үсэг бүхий албан шаардлагыг  төр, засагт хүргүүлсэн. Өргөдөл гомдлын хуулийн дагуу 30 хоногийн дагуу шаардлагын хариуг өгөх байх гэж найдаж байна. Хуулийн хугацаанд шаардлагын хариуг өгөхгүй бол зөвхөн сумдын иргэдээр зогсохгүй сумын удирдлагууд  төдийгүй УИХ-ын гишүүд нэгдэж тэмцэнэ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд тухайн горимыг зөрчсөн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг 20 жилээр цуцладаг. Өнгөрсөн зун “Айвуун Тэс” компани хоёр сарын хугацаанд бүс нутагт алт ухаж горимыг алдагдуулан  гол ус бохирдуулсан. Онон мөрөн улаан, ногоон өнгөөр урсч маш их бохирдсон. Олон төрлийн хэчнээн зуун загас устаж үхэж голын эрэгт, тохойд овоорон өмхийрсөн явдал гарсан. 20-30 жилээр алт ухах эрх авсан компаниуд хоёрхон сар алт ухахдаа ийм байдалтай болгож байхад цаашдаа юу болох нь ойлгомжтой. Тиймээс бид энэ байдлыг эсэргүүцэж, иргэдийн хамтаар хөдөлгөөнд нэгдэж  байгаа. -Салбарын яамны зүгээс бодлого, шийдвэрүүд гаргаж байна уу, энэ талаар? -БОАЖЯ-наас гаргасан Онон,Балжийн байгалийн цогцолбор газрын өргөтгөлийн хураангуй тайлан гэж гаргасан. Мониторонг судалгаанд тухайн бүс нутагт алт олборлох ямар ч боломжгүй, ховор эмийн ургамал, ан амьтан, усны хагалбар газар байгаа талаар дүгнэлт гаргасан. Мөн улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэсэн дүгнэлт мөн гарсан байгаа. Үүнийг мэдсээр байж холбогдох яам, газрууд шийдвэр гаргадаг, зөвшөөрөл өгдөг явдлыг бид гайхаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. -Зөвшөөрлийг цуцлуулахаар өмнө нь хандаж байсан уу? -Зөвшөөрлийг цуцлуулах асуудал тавихаар холбогдох яам, газрууд бие бие рүүгээ түлхдэг, бусад газар руу хаяглаж  хаядаг. Энэ байдлыг болиоч гэдгийг бид олон дахин хэлж байгаа. Цаашид бид энэ байдлыг зогсоохын төлөө  тэмцэнэ.  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 18 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 18 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин