П.Бямбацэрэн: Ахмад настны амьдралын тойргийг судлах нь чухал

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЗҮЙР   Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч, доктор, профессор П.Бямбацэрэнтэй ярилцлаа.   -Насжилтын тухай асуудал дэлхий нийтийн үйл хэрэг болж байна даа? -Хүн ам ба хөгжил, нийгмийн бүлгүүдийн амьдралын хэмнэл, онцлох шинж төлөв, хандлага, насжилт, түүний үр дагаврын талаар НҮБ, түүний төрөлжсөн Олон улсын байгууллагуудын шугамаар ХХ зууны дунд үеэс идэвхийлэн судалж, олон чухал түүхэн ач холбогдол бүхий шийдвэрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал,
  1. Венийн дэлхийн анхдугаар чуулган хэмээн нэрлэгддэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1982 оны чуулганаар сайшаагдсан “Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний зарчим, зөвлөмж гэсэн баримт бичиг.
  2. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1991 оны чуулганаар хэлэлцэж баталсан “Настнуудын бие даах байдал, нийгмийн оролцоо, халамж,өөрсдөө гар бие оролцох, нэр төрийг нь хадгалах тухай” зэрэг тэдний язгуур эрх ашгийн асуудлыг тусгасан “Ахмадуудыг халамжлах зарчмууд” гэсэн баримт бичиг.
  3. Насжилтын асуудлаарх Дэлхийн II чуулган 2002 оны дөрөвдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Мадрид хотноо чуулж: Уг асуудлаар тусгай тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолд хавсаргасан баримт бичгүүд болох
а. Улс төрийн тунхаглал /19 зүйл заалт/ б. Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны Мадридын төлөвлөгөө /15 заалт бүхий/ в. Үйл ажиллагааны зөвлөмжүүд /117 заалттай/ гэсэн баримт бичгүүд
  1. НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн хороо 2002 оны есдүгээр сарын 23-26-нд Шанхай хотноо хуралдаж, “Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны Ази, Номхон далайн орнуудын Шанхайн стратеги”-ийг баталж гаргасан. Энэ бол тус бүс нутгийн хэмжээнд баримталж ирсэн удирдамжийн чанартай гол баримт бичиг болдог билээ.
-Тэгвэл дээр дурдсан Түүхэн чухал баримт бичгүүдийн хэрэгжилтийн үр дүн ямар байгаа вэ? -Мэдээж их амжилт, үсрэнгүй хөгжил, технологийн шинэ орчин, оюун санааны дэвшил гарч, хүн амын дундаж наслалт уртасч, амьдралын чанарт ахиц өөрчлөлт гарсаар байна. Дэлхийн хүн амын дундаж нас ч уртсах болж. 60 ба түүнээс дээш насныхан 2015 онд дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байсан бол 2030 онд нэг тэрбум 402 сая, 2050 онд хоёр тэрбум 92 саяд хүрч, тухайн үеийн хүн амынхаа 16.5 ба 21.5 хувийг эзлэх төвшинд хүрч очих тооцоо гарсан байна. -Дээрх тоо баримтын эерэг, сөрөг тал нь? -Насжилтаас улбаатай хараахан төсөөлж байгаагүй. Тэр бүр урьдчилан тооцох боломжгүй үр дагавар /эерэг, сөрөг/-ууд дэлхийн улс орон бүрт, нийгэм, эдийн засаг, оюун санаа, сэтгэл зүйн олон чиглэлээр нийтлэг болон зарим тохиолдолд нэн өвөрмөц, онцлог шинжтэйгээр урган гарч, шинэ сорилттой тулгарна гэдгийг мэргэшсэн судлаачид сануулан сэрэмжлүүлж байна. Хөгжлийн тэгш бус байдал,орлого, нөөцийн хуваарилалтад шударга оролцоо тэр бүр хангагддаггүй. Олонх нь тарчиг, өлөн зэлмүүн амьдарч, ядуурал гуйланчлал, нийгмийн халдварт өвчлөлөөс бүрэн салж чадахгүй байгаа нь төсөөлж байгаагүй үр дагавар гэсэн дүгнэлтийг тэд хийх болжээ. Тиймээс насжилтын үр дагаврыг шинжлэн судалж, үнэн зөв оношлох, бодит мэдээллийн эх сурвалжийг задлан шинжилж, шалтгаан үр дагаврыг тодорхойлох илүү оновчтой арга зүйг нэвтрүүлэх зорилгоор “Насны хяналтын индекс” гэдэг шинэ хэмжигдэхүүнийг боловс­руулж, үүгээр дамжуулан насжилтын үр дагаврыг тооцдог болоод байна. -“Дэлхийн насны хяналтын индекс”-ийн тайлангаас юуг сонирхуулж болох бол? -Ахмад настны аж байдал, эрүүл мэнд, чадамж, орчин нөхцөл гэсэн бүлэг үзүүлэлтээр тооцож байна. Энэ шалгуур үзүүлэлтээр тооцон гаргасан дэлхийн тайлангаас үзэхэд: Швейцарь улс 90.1 гэсэн индексээр хамгийн эхэнд, харин Афганистан улс 3.6 гэсэн индексээр хамгийн сүүлд оржээ. -Монгол Улсын хувьд? -Манайх 37.4 гэсэн индексээр 72-т эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн ахмад настны аж байдлын үзүүлэлтээр 75.8 гэсэн индексээр 96 орноос 31-д, Эрүүл мэндийн үзүүлэлтээр 20.5 гэсэн индексээр 96 оноос 93-т, ахмад настны чадамж-ийн үзүүлэлтээр 27.9 гэсэн индексээр 96 орноос 64-т орсон бол орчин нөхцлийн үзүүлэлт-ээр 62.9 гэсэн индексээр 62-т эрэмбэлэгдсэн байх юм. Энэ бүхний дотроос аж байдлын индексээр 96 орноос 31-д орсон нь уг үзүүлэлтээр дунджаас доогуур үнэлгээтэй байгаа юм байна. -Монгол Улс ахма­дуудын талаар авч хэрэгжүүлж буй хууль, дүрэм, хөтөлбөр олон байгаа биз? -Монгол Улс 1994 онд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн багц хуулиуд, 1996 онд ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай анхны хууль баталж мөрдүүлсэн бол 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, 2017 онд Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн 2004 онд УИХ-аас “Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, 1998 онд Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөр, 2009 онд “Монгол Улсын Хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги, 2013 онд “Эрүүл наслалт, настны эрүүл мэнд” үндэсний гэсэн хэд хэдэн стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. -Цөөн бус хууль, дүрэм журам байдаг юм байна. Чухам хэрэгжилт нь ямар байгааг та хэлж өгөөч? -Ний нуугүй хэлэхэд хангалттай бус. Тэдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах салбар дундын зохицуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо сул, судалгаа, мэдээлэл хангалтгүй, батлагдсан бодлого, хөтөлбөрийг хэрэг­жүүлэхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулдаггүйгээс үр дүн нь тааруухан байгаа. Засгийн газар ойр ойрхон солигддогоос бодлогын залгамж чанар алдагдаж, төрийн байгууллага, албан хаагчдын ахмад настныг хүндэтгэх, тэдний идэвхтэй оролцоог дэмжих, ахмад настнуудад ямар нэг ялгаварлалгүй адил тэгш, хүндэтгэлтэй ханддаг байсан уламжлалт зан үйл алдагдах болсон. Ахмад настны талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үзэл баримтлал, хандлага, ойлголт цэгцэрч жигдрээгүй нь олон улс оронд амжилттай хэрэгжиж байгаа дээр дурдсан баримт бичгүүдийн зорилтууд манай орны хөрсөнд нутагшин хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш. Бидний явж ирсэн замнал бол Олон улсын төвшинд дэвшигдсэн зарчим, бодлого, тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн агуулга, мөн чанарыг нь сайн ухаж ойлгохгүйгээр хийсвэрлэн хэлбэрдэж хуулбарлах, ерөнхийлөн хялбарчлах байдлаар ханддагаас энгийн ухамсрын төвшний танин мэдэхүйн шинжтэй, мөрөөдлийн жагсаалт үйлдвэрлэхээс хэтэрдэггүй, баталж гаргасан хууль, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэггүй, дур зоргоор ханддаг, сайн бодлого байвч түүнийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, хянах хариуцлага, ёс зүйн стандарт тогтоож, уялдаа холбоог хангах, хэрэгжилтийн таатай нөхцлийг /ялангуяа, санхүүгийн/ бүрдүүлэх талын чухал ажлыг эзэнгүйдүүлж орхидог явдал гэм биш зан болсноос олон зүйл дээр өмнөх амжилтаасаа ухрах, хүрсэн төвшин, ололт, үр дүнгээ дордуулан алдах эрсдэлтэй тулгарах болсондоо дүгнэлт хийгүүштэй байна. Манай ажил дээр байнга илэрч байдаг бас нэгэн ноцтой дутагдал бол аливаа нэг бодлогын чухал асуудлаар нэгдсэн ойлголцол бүрдүүлэхгүйгээр өөр өөрийн байр сууринаас асуудалд хандаж нэг хэсэг нь нөгөөгөө үгүйсгэн, бодлогын эрэмбэлэл, мөн чанарыг үнэгүйдүүлдэг буруу арга барил амь бөхтэй зууралдсаар байна. Ер нь аливаа урдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааны өртөг нь үйл явц болсны дараах хүндрэл, бэрхшээлийг сэргээн илааршуулах зардлаас ямагт хэд дахин бага байдаг гэдгийг дэлхий даяар ойлгож насжилтын асуудал нь аливаа улс орон бүрийн Үндэсний хэмжээний хөгжлийн бодлогын мөнхийн үндэс суурь нь гэж үздэг болсныг тэмдэглүүштэй санагдаж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 17 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 17 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 17 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин