“Ялагдашгүй армада” ба Хубилай хааны флот

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хөлбөмбөгийн сүү­лийн томоохон гурван тэмцээнд (2008 оны Европын АШТ, 2010 оны ДАШТ, 2012 оны Европын АШТ) дараалан түрүүл­сэн Испанийн шигшээ багийг дэлхий даяар “Ялагдашгүй армада” гэж өргөмжлөн хүндэт­гэх болсон билээ. Гэ­тэл Бразилд болж буй тэмцээнд дэлхийн авар­гын титмээ хамгаалан оролц­сон “Улаан уур хилэн” гэгддэг испаниуд Нидерландад 5:1, Чилид 2:0-ээр хожигдон шив­шигтэйгээр нутаг буца­хаар болоод буй.

Хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны ач хүү Хубилай Юань гүрнээ цогцлуусныхаа дараа арлын Японыг эзлэн түрэмгийлэхийн тулд урьд өмнө байгаагүй аварга том тэнгисийн флотыг үүсгэн байгуулж 1274, 1281 онуудад хоёронтаа довтолсон ч хоёуланд нь дайсандаа бус далайн камиказе салхинд өртөн бүтэлгүйтсэн түүхтэй. Тэр цагаас хойш чухам испаниуд мөн л арлын орон Английг номхотгохын тулд 1588 онд 130 байлдааны хөлөг онгоц бүхий аварга том флот босгоод “Ялагдашгүй армада” нэр өгчээ.

Хубилай хааны 1281 оны флот 100 мянга шахам хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэсэн бол Испанийн “Ялагдашгүй армада” 30 мянган тэнгисийн цэрэгтэй байжээ. Лиссабоны боомтоос 1588 оны тавдугаар сарын 29-нд гарсан “Ялагдашгүй армада” Монголын флотын адил далайн хүчтэй шуургатай таарч Испанийн Ла-Корунья боомт руу орон эвдэрч хэмхэрсэн хөлөг онгоцуудаа засварлахад хүрсэн гэдэг.

Ийнхүү аяллын­хаа дөнгөж эхэнд бүтэлгүйтсэн “Ялагдаш­гүй армада” хоёр сарын дараа л Ла-Маншийн хоолойд хүрч хэдийнэ хүлээж байсан Английн флоттой хоёр долоо хоногийн турш тулалджээ. Хэдийгээр тооны хувьд цөөн ч Английн илүү хөдөлгөөнтэй хөнгөн хөлөг онгоцууд аварга том Испанийн хөлөг онгоцуудыг амжилттай довтлон нэг нэгээр нь живүүлж байлаа. “Ялагдашгүй армада” 51 хөлөг онгоц, 20 гаруй мянган тэнгисийн цэргээ алдан арга буюу ухарч Ирландын баруун эргээр нутгийн зүг чиглэхдээ мөн л далайн хүчтэй шуурганд автан үлдсэн хөлөг онгоцныхоо тэн хагасыг алдсан ажээ.

Энэ тулалдааны дараа Испани дэлхийн далайн замуудыг өөрийнхөө хяналтаас алдаагүй ч үнэмлэхүй давамгайлал нь бага багаар хумигдсаар эцэстээ Английн эзэнт гүрэнд далайн хааны титмээ алдахад хүрсэн юм. Японд Хубилай хааны флотын сүйрлийг бурханаас илгээсэн аврал гэж байсан бол Англид “Ялагдашгүй армада”-гийн төгсгөлийг мөн л Есүс Христийн гэсгээл  гэж үзсэн бас сонин. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин