Нимгэн ханатай, ганган хийцтэй дулаахан сууц

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Гурав хоног барьдаг тохилог  модон гэр /америк модон  хаус/-ийг АНУ-ын   “84 Lumber” компани барилгын  зураг төслийн   “RMG” групптэй хамтран   Монголд  оруулж ирж, хүмүүст сонирхуулахаар   ШУА-ийн харъяа физик, электроникийн хүрээлэнгийн туршилтын талбайд босгож  эхэлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэхүү модон гэрийг ердөө гуравхан хоногт  барьж шууд орох боломжтой. Тиймээс ханаа угсарч эхэлснээс хойш гурав хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт эргэн сурвалжиллаа.

Том, жижиг гурван модон байшинг америк мэргэжилтнүүдийн удирдлагаар  монгол залуус барьж бараг дуусчээ. Бараг гэхийн учир сантехникийн холболт болон жижиг сажиг зүйлүүд  л  үлдсэн байна. Гаднаас нь харахад зуны сууц шиг  хөнгөн нимгэн харагдавч энэ бол америк технологитой  танилцаагүй хэнд ч төрөх  анхны сэтгэгдэл ажээ. Хаалга, цонх, дулаалгын материал, тэр байтугай банзнаасаа эхлээд өөр арга  технологиор боловсруулсан  учраас америк модон гэр нимгэн ханатай. Дулаанаа маш  бага алддаг  хаалга, цонхтой,  дээр нь ханын дулаалгыг сайн хийдэг  учраас тэр. Хаанаас нь ч харсан цэмцгэр бас тохь тухтай  харагдах аж. Тийм ч учраас  Монголын нөхцөлд, гэр хорооллыг орон сууцуулахад  тохирно хэмээн санал болгож, монголчуудад танилцуулахаар  туршилтын талбайд бариад байгаа нь энэ юм. Америк  модон гэрийг сонирхохоор хэвлэл, мэдээллийнхнээс гадна иргэд цөөнгүй иржээ. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Гэр хорооллын орон сууцжуулах  төс­лийнхөн америк хаустай танилцахаар ирсэн байв.

Гурав хоногийн өмнө тэнд барилга барих суурьтаа  материалуудыг дөхүүлэн тавьсан байсан бол байшингууд хоромхон зуур босчээ.  Нэг зүйл анхаарал татсан нь эргэн тойронд нь ямар ч хог хаягдал байхгүй цэмбийж байна. Байшингийн материал хэмжээ, загварын дагуу иж бүрнээр ирж, түүнийг нь угсардаг учраас ганц нэг модыг  тайрах, тааруулах үүднээс хөрөөдөх  болохоос  биш хог, хаягдал бараг гардаггүй юм байна. Барихад хялбар учраас  нэг байшинг барихад  хэдхэн хүн оролцох жишээтэй. Тухайлбал,  нэг  байшинг л гэхэд нэг америк мэргэжилтэн, дөрвөн хүний туслалцаатай  барьжээ. Дөрвөн хүний хувьд гартаа алх ч барьж үзээгүй, тэгсэн атлаа америк багшийнхаа заавраар  хэдхэн хоногт бүх арга технологийг сурч, 2-3 хоногт  байшингаа барьж дуусгасан байна. Монголчуудыг сургаж, дадлагажуулах  юм бол маш хурдан хугацаанд америк модон хаусыг Монголдоо барих боломжтой ажээ. Америк модон гэрийн  тухай  эхний сурвалжлага гарсны дараагаас  иргэд манай редакцид хандан үнэ ханш, хаанаас захиалж болохыг сонирхох болсон юм. Энэ талаар  “84 Lumber” компани  болон   “RMG” группын     Монголд дахь менежер П.Цогтсайханаас тод­рууллаа.

 

П.Цогтсайхан: БАЙШИНГИЙН МАТЕРИАЛЫГ  АНУ-ААС ИЖ БҮРНЭЭР  АВЧИРЧ УГСАРДАГ

 

-Америк модон хаус ямар өртгөөр босч байна. Иргэд ийм  гэртэй болъё гэвэл хаана хандах вэ? 

-Америк модон хаус бариулъя гэвэл  надтай холбогдон  танилцуулга, каталогийг үзэж  барилгаа сонгож гэрээгээ хийх,  түүний үндсэнд   АНУ руу захиалж,  барилгын ажлыг эхлүүлэх ажлыг бид  хариуцна. Үнэ өртгийн хувьд одоогоор яг төдөн төгрөг гэж хэлэх боломжгүй. Учир нь барилгын дэд бүтцийг яаж шийдэх вэ, шийдэхгүй юу гэдэг асуудал бий. Эхлээд барилгын суурь хундаментыг  зэхэх учир­тай. Дараа нь байшинд ордог хана, хаал­га, цонх, дээвэр болон гал тогооны тавилга,  сантехникийн хэрэгсэл, угаалтуур, ОО-ийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь захиална. Мөн  тэдгээрийг оруулахгүйгээр захиалж бас болно шүү дээ. Тэр үүднээс шалтгаалаад үнэ янз бүр байгаа.

-Барилгын материа­луу­дыг хаанаас оруулж ирдэг вэ?

-Манай компанийн гол онцлог нь барилгын иж бүрэн  материалыг АНУ-аас оруулж ир­дэг. Өөрөөр хэлбэл, барилгын хундаментаас бусад  зүйлүүд, хадаас­наас авахуулаад бүх ма­те­риалыг  АНУ-аас ний­лүүлдэг. Гэхдээ цахил­гаан, сантехникийн  хол­болтын хувьд хоёр улсын стандарт өөр. Холболтууд тийм ч сайн тохирохгүй. Тиймээс манай үндсэн багцад цахилгаан, сантехникийн холболт   ороогүй. Зарим хүн Монголын нөхцөлд тохируулж  хийх боломжтой гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр  хүмүүс өөрсдөө шийдлээ олоод захиалах боломж бий.

-Иж бүрэн ирдэг гэхээр  захиалагч өөрөө энд тэндээс  цуглуулж чирэгдэл болохгүй гэсэн үг үү?

-Хэмжээ, загвараа сонгоод захиалгаа өгөхөд бүх материал нэг багц болж  АНУ-аас иж бүрэн  ирэх учраас энд тэндээс цуглуулах хэрэггүй.  Дээр нь та бүхэн анзаарч харж байгаа байх бид гурав хоногийн өмнө барилгаа барьж эхэлсэн. Хог хаягдал гараагүй. Мэдээж хөрөөдөх, заах, тайрах зүйл гардаг ч бүх материал  бэлэн ирдэг.

Aмерик хаус Монголын нөхцөлд, монголчуудын хэрэглээнд хэрхэн нийцэж буй  талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дэд захирал Ц.Ганбатын байр суурийг сонирхлоо.

 

Ц.Ганбат: МОНГОЛЧУУДЫН ЧАДВАРЫГ ТЕХНОЛОГИТОЙ ХОЛБОЖ ЧАДВАЛ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 

 

-Та бүхэн АНУ-ын  “84 Lumber” компани  болон   “RMG” группын   гурав хоногт барьсан модон хаустай танилцлаа. Манай  нөхцөлд хэрэгжих боломжтой юу? 

-Гурван байшинтай танилцлаа. Өмнө нь ч гэсэн  энэ компанийн технологи, зураг төслөөр барьсан таун  хаустай бид  танилцаж байсан. Онцолж хэлэхэд, Америкийн мэргэжилтнүүд өөрсдөө ирж, монголчуудад зааж сургаж, Монголын нөхцөлд америк стандар­таар яаж барьж болдог вэ, ямар хурдтай  байж болох вэ гэдгийг харуулж байна. Нөгөө талаас, нийтэд ойлгуулах нэг онцлог  бол монголчууд  ямар нэгэн байдлаар байшин барих чадвартай байдаг. Харин доголдож байдаг зүйл нь өөрсдөө барилга барих горим, технологио сайн мэдэхгүйгээс дулааны алдагдал, янз бүрийн асуудал гарч ирдэг. Түүнээс үүдэж  байшинтай болохоор цуглуулсан хуримтлал нь үргүй зардал болж хувирдаг. Тэгэхээр тэр талаар сургалт, заавар зөвлөмж байвал хэрэгжих боломжтой нь туршилтаас харагдаж байна. Тухайлбал, туршилтын талбай дээрх  гурван байшинг  гурав хоногийн дотор барьсан гэж байна шүү дээ. Бидний дунд алх бариагүй, хадаас хадаж үзээгүй монгол хүн байхгүй.

Энэ үүднээсээ  төсөл бүрэн хэрэгжих боломжтой юм. Харин эрчим хүчний алдагдалгүй байх, стандартын шаард­лагыг мөрдөх гэдэг талаас асуудлыг шийд­вэрлэснээрээ онцлог юм. Өнгөрсөн жил Барилга, хот байгуулалтын яамнаас канад технологийн чиг­лэлд стандарт батлагдсан. Саях­наас мөрдөж эхэл­сэн. Энэ дагуу явахад  өргөжих боломжтой ажил юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Өчигдөр 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12