“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулагдана

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

  2008 он        

  •   Монгол Улсын Их Хурлын 41 тоот тогтоол
  •   Засгийн газрын хуралдааны 64 дүгээр тэмдэглэл

“БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын дэд бүтцийн 5 салбарт төсөл хэрэгжүүлэх” тухай заасны нэг нь “Мэдээлэл, холбооны үндсэн  сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл юм.

2009 оны 7 сар

  •    Тендерт БНХАУ-ын Зэт Ти И корпораци гүйцэтгэгчээр шалгарав.

2009.8.17

  •    Төсөл хэрэгжүүлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулсан.

2009.11.17-19

  •    Төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулсан.

2010.04.08

  •    Төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.

2011 оны 8 сараас шилэн кабелийн суурилуулалтын ажил эхлэсэн.

Төслийн зорилго, ач холбогдол

“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, хот хөдөөгийн тоон мэдээллийн ялгааг арилгахад оршино.

Шилэн кабель нь дэлхий дээр ашиглагдаж байгаа хамгийн хурдан технологи бөгөөд сүлжээ хурдтай, нууцлал өндөртэй, мэдээллийн найдвартай байдлыг хангадаг. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем төхөөрөмжүүдийг ашиглан магистраль сүлжээг бий болгон ашиглаж байна.

 Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулагдаж, үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжрах, Төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг онлайнаар хүргэх, зайн сургалт, интернэтийн үйлчилгээ нэвтрэх, алсын оношлогоо, видео хурлыг зохион байгуулах зэрэг бүх төрлийн онлайн үйлчилгээг цахим хэлбэрээр дамжуулах нөхцөл  боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

 

Төслийн нийт төсөвт өртөг

Төслийн нийт төсөвт өртөг: 45 649 610.37 ам.доллар

Уг үнэнд Тоног төхөөрөмж болон шилэн кабелийн суурилуулалт, зураг төслийн дизайн, хайгуул, суурилуулах үйлчилгээ болон тохиргооны хэсгүүд багтана.

 

Төслийн гүйцэтгэл

Хэрэгжүүлэгч байгууллага: Мэдээллийн технологи, Шуудан, харилцаа холбооны газар

Ерөнхий гүйцэтгэгч: Зэт Ти И корпораци

Ашиглагч байгууллага: Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК

Туслан гүйцэтгэгч: Дотоодын 18 компани / Монкабель, Нью Оптик, Эс энд Эм, Лидернэт, Нопсан, Сатилайт Повер, Геотрасс, Сүперком, Комтех, Карьер Март, Портал, Скайнэтворкс, Жемнэт, Бадрал, Хараатын тээл, Бэржин Уньт, Ньютелеком, Энжитек/

“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернэт болон бусад төр хувийн хэвшлийн цахим үйлчилгээг авах боломжтой болж байна.

Эдгээр шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 129 сум нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болсон ба үлдсэн 21 сумыг  8 дугаар сарын 15-ний дотор бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.


Зураг 1: “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл хэрэгжихээс өмнөх Монгол Улсын шилэн кабелийн сүлжээний зураглал.

Зураг 2: “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл хэрэгжсэний дараах Монгол Улсын шилэн кабелийн сүлжээний зураглал.

 

Энэхүү төслийн хүрээнд бий болсон өндөр хурдны сүлжээ нь тухайн сумын холбооны салбар хүртэл суурилуулсан ба орон нутгийн ЗДТГ, сургууль, эмнэлэг, Соёлын төвийг интернетийн сүлжээнд холбох, иргэдийг Wi-Fi утасгүй интернэтээр хангах ажлыг ашиглалтанд оруулах ажлыг Монголын цахилгаан холбоо ХХК, МТШХХГ болон тухайн орон нутаг хамтраад энэ оны 9 дүгээр сарын 1-ний дотор орон даяар дуусгахаар ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

15 цаг 49 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

15 цаг 57 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

19 цаг 10 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

19 цаг 17 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10