П.Баярцогт: Ээждээ машин авч өгөхийг хүсч байна

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 10-16-нд даамын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний 5-7 насны хөвгүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын таван настай бяцхан тамирчин П.Баярцогттой цөөн хором хөөрөлдснөө хүргэе.

-Миний дүү даамын спортоор хичээллээд хэр удаж байна вэ. Энэ чиний авсан хэддэх медаль вэ?

-Би одоо таван настай. Хоёр жилийн өмнө эгчтэйгээ өдөр бүр даам тоглосоор байгаад нүүдлийг нь сурчихсан. Даам тоглох маш гоё. Тэгээд л дандаа тэмцээнд ордог.

-Медалийнхаа тоог хэлсэнгүй?

-Би сая танд хэлсэн биз дээ. Тэмцээнд ороод дандаа медаль авдаг. Багш медалиа тоолж болохгүй гэж хэлдэг.

-Тэгэхээр яадаг гэж байна?

-Мэдэхгүй. Мартчихжээ. 

-Тэгвэл саяын оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу?

-Тайланд их халуун орон. Тэгээд бас халуун ногоотой хоол идэхэд хэцүү байсан. Анх удаа гадаад оронд очиж байгаа болохоор олон зүйл миний сэтгэлийг хөдөлгөсөн. Өндөр барилга, галт тэрэг, онгоц гээд бүх зүйл нь хачин гоё.

-Тэмцээнд Монголоос хэдүүлээ явсан бэ?

-Бараг манай сумынхан бүгд явсан юм шиг олон хүн очсон. Би тэднээс хоёрхон хүнийг л танина.

-Хэнийг тэр вэ?

-Багш, н.Эрхэмбилэг хоёроос бусдыг нь харж байгаагүй.

-н.Эрхэмбилэгийг яаж таньдаг болсон юм?

-Бид хоёр даамын тэмцээнд үргэлж ордог. Тэгээд н.Эрхэмбилэг дандаа намайг хождог. Саяын тэмцээнд бид хоёр хамгийн сүүлд таараад Эрхэмээ бас л хожчихлоо.

-Ерөөсөө хожиж байгаагүй гэж үү?

-Н.Эрхмээ надаас хоёр ах. Энэ тэмцээнд надаас дүү хүүхэд ороогүй. Бид хоёр өмнө нь дөрвөн удаа тоглосон. Хоёрт нь тэнцсэн.

-Алс хол хүний нутагт гэрийнхнийгээ их санасан байх даа?

-Дүү П.Маралмаагаа л их саналаа. Тэр одоо гуравхан настай.

-Миний дүү энэ жил сургуульд орох билүү?

-Тийм ээ. Ээж надад үсэг зааж өгсөн. Намар хичээлдээ орно доо.

-Онгоцны буудал дээр танай гэрийнхэн бүгд тоссон уу. Олон хүн байсан?

-Ээж, эгч, дүү тэгээд хамаатнууд бүгд ирсэн. Бүгдээрээ надад баяр хүргэж үнссэн. Бас бэлэг өгсөн.

-Ямар бэлэг нь хамгийн гоё байсан бэ?

-Хамгийн гоё бэлэгээ одоо аваагүй л байна. Ээж намайг онгоцны буудлаас гаргаж өгөхдөө “Миний хүү медаль аваад ирвэл паркийн бүх тоглоом дээр тоглуулна шүү” гэж хэлж байсан юм.

-Миний дүү сэтгэлдээ хадгалж явдаг мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ээждээ машин авч өгөхийг хүсч байна. Бас алтан медаль авахыг хүсч байгаа. Надад ганцхан алтан медаль байдаг юм.       

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин