Эмнэлгийн барилгыг орон сууц болгох зөвшөөрөл өгчээ

2014-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Эрүүл мэндийн нэгдлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй усан бассейныг 1989 онд барьж, 1990 онд ашиглалтад оруулжээ. Гэтэл эмнэлгийн зориулалттай байрыг нурааж 15 давхар орон сууц барихаар болсон байна. Барилгын тухай хуульд эмнэлэг онцгой объект учраас 50 метрээс дотогш болон ойролцоо барилга барих, уг барилгаас дээш өндөр барилга барихыг хориглодог. Харин “Арш” компани  Эрүүл мэндийн нэгдлийн нэгдүгээр давхарын  А корпусыг нурааж орон сууц болгохоор зөвшөөрөл авчээ.  Тиймээс “Эмнэлгийн  барилгыг нураахаар нөгөө барилгадаа цууралт үүсч хүйтэн болсон учир эмчилгээ, үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байна. Эмнэлэг чанартай, хүртээмжтэй үйлчилгээ явуулахад хэцүү байгаа” гэдгийг  эмнэлгийн ажилчид ярьж байлаа. Ажилчид эмнэлгийн барилгыг орон сууц болгохгүйн тулд ажил хаяхад бэлэн байгаа гэсэн. Тус компаниас  эмнэлгийнхнийг барилгын ажилд саад учруулсан хэмээн 500 сая төгрөг нэхэмжлээд байгаа гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Наранцэцэг “Манайх ч гэсэн хохирсон болохоор нэхэмжлэх гаргана. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн”, “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш чухал объект байсан. Бассейнтай, хүүхэд чийрэгжүүлэх физик эмчилгээний бүтэн цогцолбор барилга байсныг үгүй болгосон. Бид улсаас барилгаа нэхэмжлэх эрхтэй. 1989 оны барилгыг нураах нь бүү хэл 1950, 60-аад оны барилгыг ашиглаж байгаа” гэсэн юм.

Эрүүл мэндийн нэгдлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй усан бассейны барилгыг тус дүүргийн Замын цагдаагийн тасагт шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын  захирамж  гарсан байна. Уг барилга 1996 оноос 2005 он хүртэл ашиглалтгүй байсныг 2006 оны тавдугаар сард байнгын ашиглалтад оруулснаар дүүргийн Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Гэтэл 2010 оны зургадугаар сарын 7-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгосноор 2012 онд Италийн хөрөнгө оруулалттай “Арш” компани өөрийн хөрөнгөөр Замын цагдаагийн тасагт хоёр давхар шинэ конторыг иж бүрэн тоноглолтой нь барьж өгчээ. Үйл ажиллагаа явуулж байсан барилгыг нь нурааж 15 давхар орон сууц барьж, цагдаагийн 10 ажилтанд байр өгөхөөр болж. Энэ талаар “Арш” компанийн хуулийн зөвлөхөөс  тодруулахад “Хуулийн дагуу хийгдэж байгаа төсөл. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал, шийдвэр, ИТХ, Засаг даргын захирамжаар гар­сан. Шүүх яаж ший­дэхийг мэдэхгүй. “Арш” компанид захиалга өгсөн хүмүүс байна. Хоёр дахь жилдээ барилгаа барьж чадахгүй зогсч байна. Хөрөнгө мөнгөний хохирлын асуудлыг хэн шийдэх юм” гэв.  Хүн ам өсөхийн хэрээр эм­нэлгийн тусламж, үйл­чилгээ ч нэмэгдэх ёстой. Ашиглах боломжтой барилгыг нурааж орон сууц барихаар болсныг буруушааж 6000 иргэн гарын үсгээ зуржээ. Тус дүүрэг 95 мянган хүн амтай гэдэг ч албан бус тоогоор 160 мянган хүнтэй. Бүтэц, зохион байгуулалт, эмч, мэргэжилтэн, байрны тоо, үйлчлүүлэгчдийн хүрэлцээ муу энэ үед энэ барилгыг засч янзлаад эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэвэл илүү хүртээмжтэй байх хэмээн эмнэлгийн эмч, ажилчид ярьж байсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин