Европын шилдэг монгол бүсгүйчүүд тодров

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Тулга

Хөгшин Европын өнцөг булан бүрт ажиллаж, амьдран эх орныхоо нэрийг гаргаж яваа оны онцлох бүсгүйчүүдийг нэрлэх “Оны шилдэг эмэгтэй” шалгаруулах ёслолын ажиллагааг Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Европ тивд амьдардаг монгол бүсгүйчүүд, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, сурталчлах зорилготой тус ёслолын ажиллагаанд Монголын болон Их Британийн нэр хүнд бүхий бизнесмэнүүд, олон улсын зочид урилгаар оролцжээ. Үүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал багтсан байна. Тэрээр тус төвийн тэргүүнд талархсанаа илэрхийлж ЕМЭХХ-оос босгосон 10, 0 мянган паундын хандивыг оюутан охидын бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, сургалт, эмчилгээнд зориулан зарцуулснаа тайлагнаад гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад Европод амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн хийж байгаа ажлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүнээр Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын захирал асан Д.Энхжаргал ажилладаг ажээ. Тэрээр ёслолын ажиллагааг нээж үг хэлсэн юм. Үгэндээ Европын өнцөг булан бүрт ажил амжилтаараа тэргүүлж, эх орныхоо нэрийг гаргаж буй бүсгүйчүүдээрээ бахархдагаа илэрхийлээд “Монгол бүсгүйчүүдээ улам хүчирхэг болоход тус нэмэр болж байгаадаа баяртай байна” гэж ярьжээ. Мөн жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах Энх тайвны өдөр”-өөр монгол эмэгтэйчүүд эв санаа нэгтэй гэдгийг илэрхийлж, залуу охид, бүсгүйчүүдийн дунд спорт өдөрлөг, уулзалт зохион байгуулдаг тухайгаа онцолжээ. Тус холбооныхон нийгэмд нүүрлээд буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулах, бууруулахын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн ажээ. “Оны шилдэг эмэгтэй -2014” үйл ажиллагааг энэ жил таван төрөлд нэр дэвшүүлж тодруулсан байна.  Үүнд: 

Спортын Шилдэг Эмэгтэй Баг

Хамт олны тусгай шагналыг Чех улсын Тунгалаг ахлагчтай спортын хамт олонд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа гардуулав.

 

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин