Нас барсан хүнийг яллах нь шүүхийн шинэчлэл үү?

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОДОН

Монголчууд бид бурхан болсон нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, ясыг нь  өндөлзүүлэхгүй байхыг боддог ёс журамтай ард түмэн юм. Тиймээс ч мөнх  бусыг үзүүлсэн хүний  хэргийг хэрэгсэхгүй болгож, хаадаг жишиг шүүх  байгууллагад тогтсон байлаа.Байлаа  гэхийн учир нь шинэчлэл гэдгийг хамгийн их  ярьж  байгаа  манай шүүхийнхэн өнгөрсөн долоо хоногт анх удаа  нас барсан хүнийг шүүж, гэм буруутайг нь тогтоов. Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан болон “Тэнгри холдинг” компанийн захирал  Х.Анхбаяр, тус компанийн  хоёр менежерт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны  хоёрдугаар шүүхэд хоёр өдрийн турш хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Д.Амарсайхан агсныг буруутай гэж  үзсэн ч  нас барсан учир хэргийг нь хааж  байгаагаа дуулгав. Хэргийг нь хаахдаа “Тэнгри холдинг” компаниас хахуульд авсан байж болох “Роял грийн вилла” хотхоны орон сууцыг, гараашийн хамт  хураан  авч  улсын орлого болгохоор  шийджээ.

Хүний  эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан улсын шүүх тогтолцоотой байхыг эрхэмлэнэ гэж  ярьж байгаа манай хууль, шүүхийнхэн ийнхүү  бурхан болсон  нэгнийг шүүж гэм буруутайг нь тогтоогоод, эд хөрөнгийг нь ч хураан авах шийдвэр гаргаж байх юм. Үндсэн эрхээ зөрчүүлж хорих байранд нас барсан нь асуудал дагуулсны дараа Д.Амарсайхан агсны шүүх хурлыг нөхөн хийж буруутай гэж  үзсэн нь “ Энэ хүн ямар ч байсан буруутай” гэж нийгэмд тараах гэсэн зорилго байсан гэдгийг талийгаачтай ойр байсан хүмүүс хэлж буй юм. Бүр цаашилбал манай шүүхийнхэн бөөгийн зан үйлээр дамжуулан бурхан болсон  хүний сүнсийг нь дуудаж байгаад шүүх хурал хийж мэдэх нь. Иргэн бүртээ эрх тэгш, шударга, хүмүүнлэг шүүхийн тогтолцоотой болж  шинэчлэгдэхэд цаг хугацаа нэлээд өнгөрөх бололтой. Нас барсан хүнийг шүүж гэм буруутайг нь  тогтоох нь лав  шүүхийн шинэчлэл биш  байх.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

16 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

17 цаг 24 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин