Кипр улсын их сургууль энэ жил элсэгчдэд ямар ч шаардлага тавихгүй

2014-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

О.Анхжин, А.Бавууханд

Хилийн чанадад их, дээд сургуульд суралцаж, чанартай боловсрол эзэмших хүсэлтэй хүүхэд залууст хэрэгтэй мэдээлэл дуулгая. БНХАУ-ын  Боловсролын төлөөлөгчийн газар болон “Праксис” төвөөс анх удаа “Гадаадын боловсрол” Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд Хятад, Япон, Солонгос,  Малайз, Орос, Англи, Америк, гээд нийт 20 гаруй орны төлөөлөгчид иржээ. Энэ удаагийн үзэсгэлэн гадаадын их дээд сургуулиудын мэдээллийг нэг дороос түргэн шуурхай өгч, элсэгчдийг хэрэгтэй мэдээлэлээр хангаж байгаа нь тун олзуурхууштай санагдав. Энэ үеэр хүүхэд, залуусын сонирхож буй хамгийн чухал мэдээлэл нь гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр болон бүртгэлийн талаарх мэдээлэл байлаа.   

 

Хятад улс жил бүр 220 монгол оюутанд тэтгэлэг олгодог

Энэ үеэр элсэгчдийн хамгийн их сонирхож байгаа мэдээлэл нь гадаадад хэрхэн тэтгэлгээр суралцах тухай, мөн  тухайн улс оронд суралцахын хажуугаар ажиллаж, амьдрах өртөг зардлын талаарх мэдээлэл байв. Мөн зарим нэг нь гадаад хэлийг яаж хурдан, сайн суралцах боломжтой талаарх зөвлөгөөг зохион байгуулагчдаас авч байсан. Энэ удаа үзэсгэлэнд оролцохоор ирсэн их сургуулиудын олонх нь өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулж байна. Тухайлбал,  Кипр улсын “Никосиа” их сургууль энэ жил ямар ч шаардлага тавихгүйгээр элсэхийг хүсэгчдэд 50 хувийн тэтгэлэг олгох юм байна. Мөн Хятад  улсын Засгийн газраас жил бүр хятадад  суралцаж байгаа  220 монгол иргэнд тэтгэлэг олгодог юм байна. Энэ мэтчилэн эндээс үзэж сонирхох, дуулгах мэдээлэл олон байна.

 

Солонгос тэтгэлгээр суралцах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлж байна

Зарим улсын Засгийн газраас хөгжиж буй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор ADS тэтгэлгийг олгодог аж. Австралид л гэхэд энэ  тэтгэлгээр жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакaлавр, магистр, докторын зэрэгт суралцдаг юм байна.  Харин манай улсын  хувьд магистрын зэрэгт суралцуулахыг нэгдүгээрт тавьдаг аж. Солонгосын ихэнх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг  мөн хэрэгжүүлж байна. Тус улсын  ихэнх сургуулиуд тэтгэлгээр суралцаж байгаа  гадаад оюутнуудынхаа  сургалтын зардлыг 30-100 хувь хүртэл хөнгөлж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг та  www.studyinkorea.go.kr сайтаас үзэж болох нь. Мөн  Солонгос улс тэтгэлэгт хамрагдах гадаад  оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа гэнэ. Одоогоор Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яам зэрэг яамдуудаас гадаадын оюутнуудад тэтгэлэг олгож байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.  Тиймээс энэ үеэр үзэсгэлэнг сонирхож буй хүүхэд залуусаас хаанахын ямар сургууль сонирхож байгаа тухай болон хэрэгтэй мэдээллээ эндээс авч чадсан эсэхийг асууж сонирхсон юм.

HSK зэрэгтэй бол тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна

“Сэн-лизэ” сургуулийн төгсөгч У.Хулан:

-Надад Харбины их сургууль зүгээр санагдсан.  HSK зэрэгтэй бол тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Миний хувьд хятад хэл үзэж байсан болохоор илүү дөхөм санагдсан.

 

Англи хэлтэй бол Германд суралцаж болно

“Шинэ монгол ”ахлах сургуулийн төгсөгч .. Тэнгисболд

-Энд бидэнд хэрэгтэй зүйлс маш их байна. Хүн өөрийгөө сайн хөгжүүлж,  хэлний мэдлэгтэй байвал хэн ч гадаадад боловсрол эзэмших боломжтой юм байна. Миний хувьд, техник технологиороо тэргүүлэгчдийн нэг болох  Герман улсад суралцах сонирхолтой байна. Германд хэлний мэдлэггүй ч гэлээ англи хэлтэй бол сурах боломжууд их байна.

 

Монгол, Солонгост суралцах өртөг нь адилхан юм

 “ Үй-цай ”сургуулийн төгсөгч Е.Жүгнээбадам

-Монгол, Солонгосын өртөг адилхан учраас тэнд хэлний бэлтгэлд суралцахаар шийдсэн. Амжилттай суралцаж, техник технологи, инженерийн чиглэлээр  тэтгэлэг авах бодолтой байна. 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин