Төрийг Түгжилүүд гутаадаг

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романы Түгжил гэж хэн бүхний андахгүй дүр бий. “Хэдэн адсага”-наас болж Цахиур Төмөрийн ар нуруунд хутга зоодог хөгийн эрийн дүр л дээ. Дээхнэ бол иймэрхүү хүмүүс тун ховор байлаа. Одоо бол “ордон”-оор дүүрэн ийм хүмүүс хөлхдөг болсон байна. Улс төрийн хүрээнд гэсэн үг. Өчигдөрхөн тэврэлдээд, үнсэлцээд явж байсан эрс өнөөдөр нэг нь нөгөөгөө “түгжилдчихсэн” тууж явна. Өчигдөрхөн “...Дарга минь” гээд өмнө нь сөхөрч явсан нөхөр өнөөдөр “П... минь” гэх нь холгүй харааж загнаад явж байна. Улс төрд тахал шиг халдварлаж байгаа энэ араншин нийгмийг тэр чигээр нь хамрахад тун чиг ойрхон болсон байна. Энэ бол аюул. Саяхан Сүхбаатартын талбай дээрээс бөөнөөрөө тагтаа нисгээд “попорч” явсан МАН-ынхан өнөөдөр бие бие рүүгээ хор зуусан бор шувуу нисгээд сууцгааж байна. Саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нэгийгээ бараг л “...Би энэ журмын нөхөртөө ханиасаа ч илүү итгэдэг” гээд зогсож байсан МАН-ынхан өнөөдөр нөгөөхөө “...Хамгийн аюултай дайсан” гээд зарлаж явна. Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж, хэлж байгааг бүү мэд. Гэвч монгол хүний жудаг, чанар хаачив гэмээр болж байна. Уг нь бол арваад жилийн өмнөөс энэ намынхан лидерээ яг ингэж мөргөж, удирдлагын төвшинд олуулаа гарч ирсэн байдаг юм. Тэр нь явсаар үр дүн нь энэ. Бас “мөргөдөг”, “түгжилддэг” арга нь МАН-ыг нэлд нь бүрхэж, дээрээсээ доошоо халдварлаж байна. Хэдхэн сарын өмнө “...Сайд минь, дарга минь, таны минь туршлага хосгүй шүү” гээд олон нийтийн сүлжээгээр хошуу дэвсэж явсан дэд сайд залуу хүртэл энэ “өвчин”-д нэрвэгдсэн байна. Эр хүний хувьд, монгол хүний хувьд үүн шиг гутамшиг байхгүй. Эцэст нь ганц л үг үлдээе. Төрийг Түгжилүүд л гутаадаг юм. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 6 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 27 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 39 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 39 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 39 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин