МАХН уриалга гаргажээ

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

МАХН-ын удирдах ажилтнууд хуралдаж  эдийн засгийн хямралын үед улстөрийн болон УИХ, Засгийн газрын төвшинд хамтын ажиллагаа, ойлголцол, зөвшилцлийг  хэрхэн бий болгож, иргэд сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөө  яаж хэрэгжүүлэх вэ зэрэг асуудлаар уриалга  гаргажээ.

Мөн тус намынхан эдийн засгийн хүндрэлийн үед улс төрийн бусад хүчин, УИХ, Засгийн газарт “Шударга ёс”-оор үлгэр жишээ үзүүлж ажиллана хэмээн амлалт өгчээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МАХН-ЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС ГАРСАН УРИАЛГА

Дэлхийн эдийн засгийн хямрал, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ таагүй нөлөө үзүүлж, улс орны эдийн засаг, санхүү, төсвийн орлого багасч буй өнөөгийн нөхцөлд УИХ дахь “Шударга ёс” бүлгийн гишүүд, МАХН-аас нэр дэвшиж томилогдсон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын нам, улс төрийн бүх хүчнүүд, бие даагчидтай хамтран ажиллаж дор дурдсан асуудлуудаар идэвх санаачлага гаргаж, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулж үр дүнтэй, хариуцлагатай ажиллахыг зөвлөж, энэхүү УРИАЛГЫГ гаргав.

“Шударга ёс” бүлгийн 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тууштай арга хэмжээ авч, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг  ашиглах асуудлаар МАХН-ын байр суурь, тухайлбал бүх баялагийн үр ашгийг ард түмэндээ тэгш хуваарилах саналыг хэрэгжүүлэх, 

УИХ-аар хэлэлцэх өрийн удирдлагын болон хөрөнгө оруулалтын бодлого, улс төрийн намын болон сонгуулийн тухай хууль, өршөөлийн хууль, татварын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ ард, иргэдийн нийтлэг ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд нийцүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж холбогдох хуулийг санаачлан идэвхтэй ажиллах,

Ардчилсан нийгэмд улс төрийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч, бүр цаашлан  бизнесийн салбарын тэргүүлэгчид, баялаг бүтээгч нарыг хомроглон баривчлах болсон цаад учир үндсэн шалтгааныг тогтоох асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагуудаар дамжуулан шалгуулан шийдвэрлүүлэх,

Төрийн нүсэр бүтэц, зардлыг танах, ялангуяа яамд, агентлагуудын одоогийн бүтцийг боловсронгуй болгох, төрийн болон орон нутгийн бүтцэд байгаа төр, орон нутгийн өмчит газруудын асуудлыг нэн даруй шийдвэрлэх санаачлагыг өрнүүлэх,

Давхар албан тушаал хаших, үнэтэй автомашин, тансаг хэрэглээнээс татгалзах талаар ёс суртахууны санаачлага гаргаж, бусад нам эвслийг уриалан шударга ёсны үлгэр дууриалалыг биеэр үзүүлэх,

            Нийгэм эдийн засгийн болзошгүй хүндрэлээс сэргийлэхдээ төлбөрийн тэнцэл, бараа үйлчилгээний үнэ, валютын ханш, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй хангах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авах, тухайлбал банкны салбарыг бэхжүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, ажлын байрны цомхотголоос сэргийлэх, газар тариаланг хөгжүүлэх бодлогоо үргэлжлүүлэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогоо чангатгах, хямрал, бууралтын үед эдийн засгийн бүхий л салбарт таагүй, сөрөг нөлөөлөл үзүүлж болох хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлж, гол салбарт хөрөнгө оруулах, мөнгөний нийлүүлэлтийг бүх эх үүсвэрээр хангах зэрэг гол арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

Хямралд тодорхой хэмжээгээр өртөөд байгаа банк, санхүүгийн салбарыг юуны өмнө эрүүлжүүлж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг ердийн горимд оруулах, зайлшгүй бус зарим зарлагыг багасгах, түр хойшлуулах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, тэргүүн ээлжинд зайлшгүй санхүүжүүлэх зардлыг  тооцож ажиллах зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр болон хувийн өмчийн бизнесийн байгууллагын удирдлагууд, нийт ард иргэдэдээ хандан УРИАЛЖ байна.

          

ГҮЙЦЭТГЭХ ТОВЧООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН, НАМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОГСОД

           

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин