Сэлэнгийн Бугант “нинжа” нарын гарт сүйдэж байна

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг  Бугант тосгоны орчим Толгойтын  орд   гэх алт олборлогчдын хуучин үүрэнд шинэ “нинжа” нар суудлаа засчээ.  Өнгөрсөн хавраас тэнд алтны төлөө дажин  дахин эхэлснийг нутгийн иргэд ярьж байна. Энэ удаа монгол, солонгос иргэд хамтран алт ухаж эхэлжээ. “Нинжа” нар орон нутгийн удирдлага,  хяналт, шалгалт тавих эрх бүхий  байгууллагынханд ч дийлдэхгүй байгаа аж. Орон нутгийн удирдлагуудаас энэ тухай тодруулахад өнгөрсөн сарын дундуур  нутгийн цагдаа нар тэднийг барьж, аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн гэв. Алт ухахаар очсон тэдгээр хүмүүсийг тэнд алтны компани ажиллуулдаг   н.Дарамдорж гэх хүн зохион байгуулсан гэх мэдээлэл ч бас дуулдлаа. Аймгийн цагдаагийн хэлтсээс энэ тухай  лавлахад мэдээлэл үндэслэлтэй болохыг хэлээд “Гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа, эрүүгийн хэргийн талаар утсаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв.

Албаны хүмүүсийн байр сууриас үзэхэд хууль бусаар алт ухаж байсан хүмүүсийг барьж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин хэн гэгч том толгойтой нөхөр, ямар гээч хуулиас давсан эрхтэй компани гадаадын иргэдийг дагуулан очиж алт ухуулсан нь хариу нэхэж байгаа юм. Үйл явдлын мөрийг мөшгивөл Бугант тосгон дахь хуучин   Монголросцветмет нэгдлийн харъяа Толгойтын алтны үйлдвэрийн ашиглаж байсан газруудад дээрх хэрэг болжээ. Тус газарт 1995  оноос “Ди Зет Энд  Ай” гэгч ХХК лиценз авч эзэн суусан. Тус компанийн захирал нь н.Дарамдорж гэх хүн байдаг. Нутгийнхан  энэ компанийг “Ди Зет Энд Ай” гэхээс илүү захирлынх нь нэрээр “Дарамын уурхай”  хэмээн нэрлэж заншжээ. Алт ухаж буй газар нь Ерөө голын сав газар.  Уг нь “Урт нэртэй хууль”-ийн дагуу   энд 2011 оноос эхлэн ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хязгаарласан байх учиртай. Гэтэл тухайн үед н.Дарамдорж захирал “Би хөөцөлдөж байгаад хуульд хамааралгүй болгосон” хэмээн нутгийн иргэдэд зарлаж байж. Түүгээр барахгүй   Толгойт, Нарийний ам, Их алтат зэрэг газарт нутгийн ажилгүй иргэд алт олборлохоор очиход  “Миний газар, та нар зайлцгаа” гэж байсныг иргэд бухимдан ярьж байна. Тэр үед тус газарт  аль хэдийнэ хөрс хуулалт явуулаад эхэлчихсэн байсан аж. Ингээд 2013 онд Нарийний ам гэх газарт Хойд Солонгосын компанийг оруулж, хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн цагдаад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан н.Батсүх гэгчийг ажиллуулж, нутгийн иргэдийг дотогш  нэвтрүүлээгүй. Харин иргэдийн шаардлага, шүүмжлэлийн дагуу Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгчид газар дээр нь очиж шалгасан ч, маргаашаас нь эхлэн уурхай ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн оныг иймэрхүү байдалтай үдсэн бол энэ хавраас газар шорооны ажил эхлэнгүүт н.Дарамдорж захирал солонгос, монгол иргэдийг аваачин алт ухуулж эхэлсэн нь энэ гэнэ.  Түүний тухайд нутгийн иргэд “Бугант тосгонд 14 жил ажиллаж байгалиас алт баялгийг нь авчихаад орон нутгийн тохижилтонд ганц юм бүтээж өгөөгүй. Улсын наадам болоход гуйлгаж байж Засаг даргад  хэдэн төгрөг  өгөөд зугтах шахуу алга болдог” гэхчлэн ам муутай байдаг юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин