“Ургах наран”-гаас “ургасан” асуудал

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Наран ургах зүгт баригдсан “Ургах наран” хороолол ашиглалтад орсон цагаасаа л нэгэн том асуудлын бай болоод байна.  Тэр нь газрын маргаан, байрны хэмжээ дутсан, чанар муутай барилга гэсэн орон сууцнуудад түгээмэл байдаг асуудал огт биш. Төвийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, мөн бохирын хоолойн багтаамж муутайгаас тэр нь хаьлж өнгөрсөн хугацаанд тэнд бараг л онц байдал зарламаар үйл явдал өрнөлөө. Одоо ч өрнөж байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тус хорооллын бохир хальснаар тэнд амьдарч байгаа 400 гаруй өрхийн эрх ашиг зөрчигдөж байна. 

Мөн тэр хавийн байгаль орчинд ноцтой хохирол учирч байгааг албанынхан хэллээ. Арга ч үгүй дээ. Байрны оршин суугчдын угаадас, ялгадас нь ойролцоох автомашины зам дээгүүр урсаж байна.  Мөн нэг хэсэг нь хонхорт тогтож тэр нь “нуур”  аятай болжээ.  Үнэр танар гэж хэлэх ч юм биш.  Энэ асуудлаараа ч “Ургах наран” нийслэлдээ алдартай болоод байна.  Өнгөрсөн өвөл бохир нь хальж есөн га газарт мөсөн бүрхүүл үүссэн. Тэр нь Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх автомашины зам дээгүүр хальж, дүүргийн хэмжээнд онц байдал зарлахад хүрсэн байдаг.  Оршин суугчид бохир хальсан асуудлаар гомдол гаргадаг ч Нийслэлийн захирагчийн албанаас “Удахгүй төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно” гэсэн хариуг өгдөг.  Энэ л үгээр “амаа таглуулан” амьдарсаар жил гаруй болжээ. Одоо тэнд бохир их хэмжээгээр халин хуримтлагдсан учраас халдварт өвчин үүсэхгүй гэсэн баталгаа алга. Баянзүрх дүүргийн зүгээс  бүх л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байгаа гэдгээ Засаг дарга Г.Пүрэвдаваа хэлсэн. Мөн тэрээр “Өнгөрсөн хугацаанд дүүргээс маш их ачаалал үүрч ажиллалаа. Одоо энэ асуудлыг нийслэлийн хэмжээнд анхаарах цаг нь болсон. Бид өөрсдийн хөрөнгөөр 200 гаруй тонн бохирыг нь соруулж зайлуулсан. Мөн тэр хавьд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн байгаа” хэмээв.

Энэхүү асуудлын гацаа нь бидний ойлгож буйгаар тун сонирхолтой. “Ургах наран” хорооллыг  468 тэрбум төгрөгийн өртөгтэй босгохоор НИТХ-ын 2009 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаар баталсан байдаг.  Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлжээ.  Гэрээндээ нийслэлийн зүгээс  дэд бүтцэд дэмжлэг үзүүлнэ хэмээн заажээ. Сийрүүлбэл “Та бүхэн байраа барьчих. Нийслэлийн зүгээс төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ” гэсэн утгатай юм.  Гэсэн ч тухайн үеийн нийслэлийн  удирдлага шугам сүлжээнд холбож чадалгүй солигдож, одоогийн удирдлагууд өмнөх хүмүүсийнхээ амласан амлалтыг биелүүлэх дургүй байгаа юм.   “Ургах наран” хорооллын бохирын асуудлын гацаа энгийнээр хэлэхэд ийм л байна.   Уг нь хэн нэгний амлалт, өөр нэг засгийн хийх ажил гэхээс илүү 400 айлын эрх ашиг эрхэм баймаар санагдана.  Одоогоор “Ургах наран”-д халдварт өвчин үүсэх нөхцөл байдал үүсэн, асуудал нэгэнт өндрөө авсан учраас төвлөрсөн шугаманд холбож өгөх асуудлыг хурдан шийдэж өгнө гэдэгт найдъя. Хотын дарга аа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин