Ч.Мөнхбаяр: Ард түмэн ураныг эсэргүүцэж байна

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Энэ хавар ураныг эсэргүүцсэн ТББ, иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнүүдийн тэмцлээр “амьсгалах” бололтой. ТББ-ууд тус тусдаа эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдээлэл байна. Уран эсэргүүцэгчдийг  идэвхтэй  дэмжигч  Ч.Мөнхбаяраас цөөн асуултад хариу авлаа.

 - “Урангүй Монгол” хөдөлгөөнийхөн Дорноговь аймаг дахь “Арева” компанийн үйл ажиллагааг  эсэргүүцэж,  удаа дараа хэвлэлийн хурал хийж  байсан. Тэмцэл ямар шатандаа явж байна?

-Иргэний нийгмийнхэн шаардлагаа тавиад явж байна. Харамсалтай нь компани ч, төр, засаг ч  анхаарал муу тавьдаг. “Арева”  компани “Бид  хоргүй үйл ажиллагаа явуулдаг. 17 жил ямар ч зөрчил гаргаагүй”  гэх юм.  Гэтэл орон нутгийн хийсэн шалгалт, ураны идэвхтнүүдийн хийсэн ажиглалт, судалгаагаар олон ноцтой  зөрчил илэрсэн шүү дээ. Асуудал нэг мөр болохгүй байна. Ажлын ахиц гэвэл ард түмэн ураны тухай нэгдсэн ойлголттой болж, нийтээрээ ураныг эсэргүүцэж байгаа нь дэвшилттэй алхам.  

- “Гал үндэстэн холбоо”-ноос  ураныг эсэргүүцэж жагсах гэж байгаа юм байна. Иргэний хөдөлгөөнүүд энэ асуудлаар нэлээд идэвхитэй тэмцэх сурагтай?

-Бид янз бүрийн  тэмцэл, жагсаал, цуглаан  явуулж ирсэн. Өөрсдөө газар дээр нь очиж, ажиглалт хийж,   малчид иргэдээс  мэдээлэл авдаг. Төрийн байгууллагуудад  шаардлагаа тавьдаг. Төр, засгийн зүгээс арга хэмжээ авахгүй бол  цаашид хэрхэн тэмцэх вэ  гэдгээ ярилцана гэж бид нэлээд эрт мэдэгдсэн шүү дээ. Манай  “Урангүй Монгол” хөдөлгөөнд 20 гаруй ТББ  нэгдсэн. Тус тусдаа болоод нэгдсэн байдлаар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна. Олон улсаас ч дэмжлэг хүснэ гэсэн бодол байна.

 Эх сурвалж: www.polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин