Тэрбумыг зувчуулсан хятадуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Дөрвөн жилийн өмнө 22-ын товчооны авто замын ажлыг гүйцэт­гэхээр тендерт шалгарсан “Бэрх зараа” ком­пани одоо болтол замаа тавьж дуусгаагүй хэ­мээн жил дараалан хэл ам таталж байгаа. Тухайн үед тус ком­пани нэг жилийн гэрээтэйгээр Моносын уулзвараас баруун аймгууд руу салдаг замын уулзвар хүртэлх 10.5 километр авто замын ажлыг гүйцэтгэхээр улсаас 12 тэрбум 95 сая төг­рөг авсан байдаг. Ингэхдээ Хятадын “Чи Чи Ха Ар хотын төлөвлөлт инжеренг” компанитай хамтран тус замын ажлыг гүйцэтгэхээр болсон юм.

Компаниуд эхлээд замынхаа суурь хучилтын ажлыг хийсэн ч өнгө хучилт гэрэлтүүлгээ хийлгүй алга болжээ. Нийслэлийн Авто замын  газраас ерөнхий гүйцэтгэгчээр  гэрээ хийсэн “Бэрх зараа” компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст сүүлдээ хуулийн байгууллагад   хандсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар “Хятад компани замын суурь хучилтын ажлыг гүйцэтгээд  өнгө хучилтын ажлыг хийх мөнгийг  “Бэрх зараа” компаниас бөөнөөр нь шилжүүлж аваад зугтсан. Тиймээс “Бэрх зараа” компани цагдаагийн байгууллагад хохирогчоор гомдол гаргаж хэсэг хугацаанд хятад компанийг эрэн сурвалжилж байсан” гэв. Харин Мөрдөн байцаах газраас дээрх компаниудын хэргийг шалгаж үзээд нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэргийг гэрээ хэлцэлтэй холбоотой учир гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Ингээд он дамжиж байгаа 10.5 километр замын ажлыг гүйцэтгэх “Бэрх зараа” компани хөрөнгө мөнгөгүй болсон учраас өнгөрсөн жил Моносоос 22-ын товчоо хүртэлх таван километр замын суурь хучилт, хайс хашлагын  ажлыг  “Тэгш плант”, “Эрдэнэ зам” хэмээх компаниудаар хийлгэсэн байна. Харин 22-ын товчооноос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 5.5 километр замын өнгө хучилт, гэрэлтүүлгийн ажил “Бэрх зараа” компанийг хүлээсээр байна. Эдгээр ажлын өртөг болох нэг тэрбум 500 сая төгрөгийг “Бэрх зараа” компани гаргах юм.  Нийслэлийн авто  замын газрын холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар “Бэрх зараа” компанид албан бичиг явуулж өдөр бүр  утсаар ярьж байгаа. Банкны зээл хөөцөлдөж байгаа учраас удахгүй замын өнгө хучилт, гэрэлтүүлгийг хийж дуусгана” гэсэн гэв. 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин