Үзэсгэлэнт байгаль, үлгэрийн орноор...

2014-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Гадаа урин дулаан зуны цаг иржээ. Модод ногоон өнгөөр орчноо чимж, зуны зугаатай өдрүүд ар, араасаа хөвөрнө. Хотын гудамжаар аав, ээжийнхээ гараас хөтөлсөн энхрий жаахан үрсийн инээд цуурайтаж, аян зам, адал явдалд тэмүүлсэн аялагчдын цуваа тасрахгүй байна. Энэ үед бид “Замд гаръя” булангаа эхлүүлдэг уламжлалтай. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, амралтаа дурсамжтай өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүсийн аян замын гүүр нь манай булан байдаг. Бид энэ удаагийн дугаараа “Монгол аялал” компанийн дотоод аяллын тухай бэлтгэлээ. Тус компани анх 1999 онд гадаад, дотоодын худалдааны чиглэлээр “Липн” нэртэйгээр байгуулагджээ. 2002 оноос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зөвхөн гадаадын жуулчдыг хүлээж авдаг байж. Харин 2003 оноос “Монгол аялал” хөтөлбөрийг зохион байгуулж бусад орны жуулчид болон монголчууддаа үйлчилдэг болсоор 12 жил болж байна. Тэдний аяллын хүрээ нь өргөн, зуны гурван сард аялагчдын цуваа тасардаггүй гэнэ. Зөвхөн эх орныхоо үзэсгэлэнт байгалиас гадна дэлхийн түүх дурсгалын орноор аялах боломжийг олгодогоороо онцлог аж. Үүнд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот, Бээжин, Хайнань, Герман, Хятад зэрэг  10 гаруй оронд аялах боломжийг санал болгодог байна. Харин үнийн хувьд тодорхой тогтсон тарифаар биш, аялагчидтайгаа тохиролцдогоороо онцлог ажээ. Аяллын турш мэргэжлийн хөтөч хамт байж, түүх дурсгалын газрын тайлбарыг хийдэг юм байна. Мөн дотоодын аялалд 17 хүн явбал дахин нэг хүнийг үнэгүй авч явах хөнгөлөлтийг үзүүлдэг гэнэ.

 

ХАНГАЙН АЯЛАЛ

 

Монголд төдийгүй дэлхийд алдартай, сонин тогтоцтой газар бол Элсэн тасархай юм. Гадаадын жуулчдын сонирхолыг зүй ёсоор татдаг нь говь, хангай хослон байдагт оршино. Нүд гялбам алтан шаргал элс, үзүүр нь үл харагдам цэлгэр уудам  нутаг ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж, илүү ихийг үзэх хүслийг бадраадаг ажээ. Энэ хооронд аялагчид хүссэн газраа буудаллаж, зургаа авахуулж, үдийн зоог барих боломжтой. Аяллын багийнхан цаашаагаа “Эрдэнэ зуу” хийдийг үздэг уламжлалтай. Тус хийд нь Монголын хамгийн эртний бурхан шашины хийд юм. Эртний хот Хархорумын туурийн ойролцоо байрладаг. Хийдэд Монголын шашин номын зуун зууны түүх хадгалагдсаар байна. Ихэнх хүмүүс хийдийн музейгээр зочлох хүсэлтэй байдаг гэнэ. Тэнд XVIII зууны үеийн хосгүй, үнэт бурхадууд болон ном, судар хадгалагдаж буй. Мөн үргэлжлүүлээд монгол орны энергийн төв болох Өндөр гэгээний “Бүтээлийн сүм”, “Төвхөн хийд”-д мөргөл үйлдэн, эхийн умайгаар орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрдөг ажээ. Архангай аймгийн Тайхар чулууг үзэж, нууцхан хүслээ шивнэн, хууч домог сонсон, байгалийн сайханд сэтгэл баясах нь үгээр хэлэмгүй сайхан байдаг тухай аялагчид ярьж байна. Тэд дэлхийн хаана ч байхгүй, үзэсгэлэнт байгаль, үлгэрийн орон, түүх домгийн өлгийг монгол орон гэх. Аялагчид цаашаагаа Тэрхийн цагаан нуур, Тайхар чулууг үзэж, Өгий нуурын эрэг дээр загасчилсаар Улаанбаатар хотод ирэх ажээ. 

 

ДАЛАЙН АЯЛАЛ

Харин дараагийн сонголт бол далайн аяллын маршрут юм. Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртлэх адал явдлаар дүүрэн аялал таныг хүлээж байна. Энэ хооронд Дархан, Эрдэнэт, Булган зэрэг аймгаар дайрч өнгөрөх нь. Аяллын хугацаа нь таван шөнө, зургаан өдөр. Аялагчид унаагаа өөрсдөө сонгох эрхтэй юм байна. Эхний өдөр Дархан хоттой танилцаж, бурхны болон морин хуурын хөшөөг үздэг. Тэндээсээ Булганы Хутаг-Өндөр сумыг зорьж, 20-25 мянган жилийн тэртээ оргилж байсан “Уран тогоо” уулыг үзэх ажээ. Харин хоёр дахь өдөр Хөвсгөл нуурын зүг хөдөлнө. Замдаа газрын олон давхаргыг шатлан харуулсан өвөрмөц тогтоц бүхий “Их” уулыг үзэх юм. Мөн Сэлэнгэ мөрний хөвөө, байгалийн сайханд тухлах ажээ. Энэ үед зохион байгуулагчдын зүгээс хөгжилтэй тоглоом, буухиа тэмцээнүүдийг зохиож, хөгжөөдөг юм байна. Хөвсгөл нуур бол Монголын хамгийн цэнгэг нуур. Хөвсгөлчүүд нуураа нүд алдам өргөн, агуу хүчирхэг далай гэж нэрийджээ. Далайн аяллыг сонгосон жуулчид нуурын эрэг дээр амарч, цаашлаад цаатан түмний амьдралтай танилцаж, цаа унаж үзэх боломжтой юм. Цаатнууд бол манай улсын бас нэгэн гайхамшиг билээ. Хөвсгөлд очсон жуулчид “Сүхбаатар” хөлөг онгоцонд суух хүсэлтэй байдаг. 30 минутын турш нуураар аялж, цагийг зугаатай өнгөрөөж болох юм. Дараагийн өдөр байгалийн үзэсгэлэнт газар болох Уньт, “Намнангийн ар” гэх газраар аялна. Тэнд аялагчдыг тохилог, үйлчилгээ сайтай бааз хүлээж байх. Тэнд үдшийг өнгөрөөж, галын наадам хийх боломжтой гэнэ. Маргааш нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын бэлд орших Монголын буддын шашны гурван том төвийн нэг байсан “Амарбаясгалант” хийдтэй танилцаж, орой нь Улаанбаатарт хүрч ирснээр бидний аялал өндөрлөх юм.

 

ГОВИЙН АЯЛАЛ

Тус компанийн дараагийн санал болгож буй аялал бол Говийн аялал юм. Үүнд Улаанбаатараас Өмнөговь аймаг хүртлэх зам багтана. Үргэлжлэх хугацаа нь таван шөнө, зургаан өдөр. Маши­наар болон онгоцоор явахаа аялагч өөрөө шийднэ. Өмнөговь аймгийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй газар нь Ёлын ам юм.  Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй километр үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гэсэн гурван саланги том нуруу бий. Зүүнсайханы аманд алдарт “Ёлын ам” байдаг байлээ.

Тэнд жилийн дөрвөн улиралд мөстөн байдаг бяцхан горхиноос гадна өндөр хадан цохио, аргаль, янгир, ирвэс бий. Түүнээс гадна Монголын есөн гайхамшгийн нэг “Баянзаг” ч тус аймагт байдаг. Жуулчид говийн үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой танилцсанаар сүүлийн өдөр Улаанбаатар хот руу онгоцоор ирэх боломжтой юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 24 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин