М3 ба дэлхийн уул уурхай

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэлхий дахинд М3 хэмээх хүчирхэг томъёоллоор уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй талаар “Financial times” сонинд хэвлэгдсэн мэдээлэлд саяхан тусгажээ. Энэхүү М3 гэх томъёололд чухам юу багтаж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна. Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван улсыг манай гаригийн хөрөнгө оруулагчид М3 хэмээн нэрийдэж байна. Энэ гурван улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, баялаг нөөц, мөн бусдад танигдаж нээгдээгүй газар доорх ашигт малтмал нь ийнхүү нэрийдэхэд хүргэжээ.

Монгол Улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй улсуудын нэг бол дээрх хоёр орны хувьд биднээс дутахааргүй. Сүүлийн 3-4 жил тасралтгүй хоёр оронтой тоонд манай улсын эдийн засгийн өсөлт тодорхойлогдсоор ирсэн. Мьянмар, Мозамбик ч ялгаагүй 10 давсан хувиар урагш хөгжиж байна. Тийм болохоор энэ гурван улсын хөгжлийн “хөдөлгүүр” нь уул уурхай, түүнийг дагасан хөрөнгө оруулалт бөгөөд цаашид ч улам эрчтэй байх төлөвтэй.

 

МЬЯНМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАЖ БАЙНА

Мьянмар улс. Энэ улс хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж буй. Засгийн газрынхаа төвшинд хөрөнгө оруулагчдад ээлтэй, өгөөжтэй, ашигтай хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр хүчин чармайлт гаргаж буй нь ийнхүү олон орны анхаарлын төвд тэднийг аваачжээ. Тэнд алт, зэс, нүүрсний арвин нөөцтэй олон орд бий. Урьд өмнө нь хүрз хүрээгүй томоохон орд газруудыг дэлхийн биржүүдэд үнэ хаялцуулан эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Сүүлийн хэдэн жилд гадаадынхан Монголыг уул уурхайн тэсрэлт хийж буй улс хэмээн нэрийдэж байсан бол одоо Мьянмар “Дараагийн Монгол болно” гэсэн мэссэж ч бий.

Тухайлбал, тус улс руу хөрөнгө оруулалтын сангууд жолоо залах болсон. Тэдний нэг нь “Оrigo partners”. Энэ сан “Trafigura” сантай хамтран “Trafigura-Origo MGL” компани байгуулж Монголд нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх бөгөөд цаашид боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан юм. “Мянмар таймс” “Уул уурхайн хуулийн шинэчлэлд Австрали гол анхаарлаа хандууллаа” гэсэн нийтлэл хэвлэгдсэн юм. Бирм улс эдийн засгаа олон морьтой болгохын тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийлгэх бодлогын шинэтгэл хийнэ хэмээн Засгийн газар нь амлаж байна. Тэд өнгөрсөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчдын өмчийг 100 хувь хүлээн зөвшөөрч ирсэн юм. Ингэснээрээ харийнхан тэнд активаа чөлөөтэй зарж борлуулахад “хязгаар” тулгараагүй билээ. Дотоодын худалдаа, эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас далдалж хамгаалсан “гивлүүр”-ийг хуулиар үгүй болгосон нь олон улс оронд эрх зүйн орчноо эргэн харахад хүргэсэн юм.

 

МОЗАМБИК ДАХЬ ОЮУТОЛГОЙ

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ унахад ойрхон байгаа тухай шинжээчид хэлдэг. Шалтгаан нь гэвэл Афганистанд Оюутолгойтой дүйхүйц орд нээгдсэний дараа Чили, Мозамбик дахь ийм хэмжээний ордууд ашиглалтад ороод эхлэхээр зэсийн нийлүүлэлт хүссэн ч, эс хүссэн ч унана гэдэг нь тодорхой аж.

Мозамбикийн хувьд өдгөө эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хөнгөн цагаан болон нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөгжиж байна. Түүнчлэн аялал жуулчлал нь ч дутахааргүй хөгжиж буй. 2001 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж байна. Хэдийгээр ийм сайн мэдээтэй ч хүний хөгжил, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ сүүл мушгиж байгаа юм. 2006 оны байдлаар энэ улс дэлхийн хөнгөн цагааны уул уурхайн хоёр, берилийн таван хувийг тус тус бүрдүүлж байжээ. Дотооддоо байгалийн хий болон цементийн хэрэглээгээ хангаж байгаа юм. Түүгээр ч үл барам 2006 онд нүүрсний олборлолт 190 хувь давжээ. Энэ улс Өмнөд Африкт хөнгөн цагааны боловсруулалтаараа хоёрдугаарт ордог. Тийм болохоор энэ улсын эдийн засагт уул уурхайн томоохон хувь нэмэр оруулж байна.

 

МОНГОЛ М3-ИЙН ХААНА ЯВНА?

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө 2011 онд анх удаа 17 хувийн өсөлт үзүүлсэн бол энэ жил 12 хувиар хэмжигдэж байна. Мозамбик шиг цемент зэрэг дотооддоо үйлдвэрлэл нь хангалттай хөгжөөгүй. Харин Мьянмар бидний араас эрчтэй нэхэж байна. Тийм ч болохоор “Мьянмар дараагийн Монгол болох уу” гэсэн нийтлэл гадаадын хэвлэлүүдэд нэг бус удаа хэвлэгдэж байсан юм. Хуулиа хэд дахин өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг зэргээрээ бид дэлхийд алдартай. Оюутолгойн дараагийн шат эхлэлгүй жил дамнаж, хямрал валютын ханшаар үргэлжилсээр байна. Энэ бүхэн нь М3 хэмээх онгоцонд “аяалж” буй манай улс бодлогоо эргэн харж, өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байхыг сануулж буй нэг илэрхийлэл ч байж мэднэ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин