“Изинис”-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд нислэг тасалдахгүй

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Изинис Эйрвэйз” ХХК үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбогдуулаад ЗТЯ, ИНЕГ-аас ажлын хэсэг гарч, шуурхай арга хэмжээ авсны үрээр тус агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд нислэг хэвийн үргэлжилж байна.

“Изинис Эйрвэйз ” агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд өнөөдрийг хүртэл түр зуурын зохицуулалт хийж, “Аэрмонголиа”, “Хүннү эйр” агаарын тээвэрлэгчдэд хуваан нислэг үйлдүүлж байсан бол ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газар/АНҮГ/-аас зургаадугаар сарын 02-ноос аравдугаар сарын 25-ныг хүртэлх нислэгийн тогтмол хуваарийг батлан гаргалаа. “Ингэснээр үйл ажиллагаагаа зогсоосон авиакомпаниар үйлчлүүлж байсан иргэдэд ямар нэгэн хүндрэл учрахгүй, бүх нислэгүүд хэвийн горимдоо орж, нислэг хэвийн үргэлжлэх болно” гэдгийг ЗТЯ-ны ажлын хэсэгт орж ажилласан, ИНЕГ-ын АНҮГ-ын дарга П.Ганболд онцоллоо. Тус ажлын хэсгийнхэн идэвхитэй ажиллаж, “Изинис” авиакомпанид захиалга өгсөн байсан 1800-аад зорчигчийн 8-аас бусдынх нь нислэгийг зохицуулсан байна.

ИНЕГ-аас бусад агаарын тээвэрлэгчдэд ч орон нутагт нислэг үйлдэх талаар санал тавьсан бөгөөд “МИАТ” компани Ховд болон Оюутолгой нисэх буудал руу Боинг 737 онгоцоор нислэг үйлдэх боломжтой гэсэн хариу ирүүлжээ.

Дотоодын 2 агаарын тээвэрлэгчийн орон нутгийн 12 чиглэлийн нислэгийн хуваарийг танилцуулбал:

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин