Д.Солонго: Залуу насаараа чимэх сайхан

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонго буюу Солотой холбогдлоо. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Сайн уу. “Утасны анд” байна. Энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Чамд ч гэсэн өдрийн мэнд.

-Өнөөдөр та ямар ажил төлөвлөсөн бэ?

-“Хурдлах тусам” шинэ цомог маань хэвлэлтээс ирсэн. Цомогт орсон дуунуудаа клипжүүлэх ажил эхэлчихсэн зав муутай байна. Өнөөдөр зураг авалттай. Яг одоо явж байна.

-Танай хамтлаг продюсергүй байсны эцэст “B” продакшнд харъяалагдах болсон. Яагаад дуучин Д.Болдыг сонгосон юм бэ?

-Манай өмнөх цомог дээр “B” продакшны залуус ажилласан юм. Тиймээс шинэ цомог дээрээ дуучин Д.Болдтой хамтрахаар шийдсэн. Бидний уран бүтээлийг дэмждэг, мэдэрдэг, ойлгодог гэж ойлгож болно.

-Цомогт орсон дуунуудыг сонсоход та гурав өнгө төрх, дуулалтаа эвдэж, өөрчлөх гэж оролдсон юм шиг санагдлаа?

-Цомгийн хөгжмийн найруулгыг Н.Баярхүү, тохируулгыг саунд инженер Костантин Ноников гүйцэтгэсэн. Дуунуудын шүлгийг ZZ, Соёмбо нар бичиж, бүх дууны хөгжмийг дуучин Д.Болд зохиосон байгаа. Дуучид нэг хэвэнд баригдах нь буруу. Тиймээс бид арай өөр өнгө аяс харуулахыг хичээлээ.

-Дуучин Солог энгийн байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг гэх юм билээ. Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Бидний мэргэжил хүссэн хүсээгүй гоо сайхан байхыг шаарддаг шүү дээ. Тиймээс тодорхой хугацааг зарцуулалгүй яахав.

-Таныг гоо сайхны хагалгааг дэмждэг гэж бодож байна. Тиймүү?

-Бүсгүй хүн бүхэн гоо сайхан харагдахыг хүсдэг. Тиймээс өөрт таалагдахгүй байгаа зүйлээ өөрчилж яагаад болохгүй гэж.

-Охидын хамтлагийг дэлгэцээр нүцгэн шахуу гарч, хүүхдүүдэд буруу үлгэр үзүүлж байна гэж шүүмжилдэг. Та ямар бодолтой байна?

-Жаахан цензур хэрэгтэй байх. Гэхдээ залуу насныхаа гоо сайхныг тодорхой хэмжээнд харуулах хэрэгтэй гэж боддог юм. Залуу насаараа чимэх сайхан. Хөгжмийн ертөнц өөрөө шоу шүү дээ. Хүмүүсийн хандлага, дэлхийн жишиг ямар байна. Тэндээс бид зөв үлгэр дуурайл авах хэрэгтэй юм болов уу.

-Та хэзээ гэр бүл зохиох вэ?

-Цаг нь ирэхээр болох байх. Сайхан гэр бүлтэй, хөөрхөн хүүхдүүдтэй болох хүсэл мэдээж бий. Амьдралын хамгийн үнэтэй утга учир элэг бүтэн гэр бүл байдаг.

-Тэгвэл ямар залуус таалагддаг бол?

-Намайг хайр­ладаг, хүн­дэл­дэг, ойлгодог, мэдэрдэг.    

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин