Эрт өтлөхөөс сэргийлэх аргууд

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Докторант З.БАТТОГТОХ

 “Толиотой сайхан өтөлж байгаа хүн шүү” гэж хэн нэгний тухай ярихыг та сонсож байсан нь лавтай. Ийм ярианы эзэн болж байгаа хүнийг товчхондоо бол залуудаа зөв сонголт хийж, биеэ зөв авч явж байсан гэж хэлж болно. Учир нь яаж хөгшрөх нь залуудаа яаж биеэ авч явахаас шалтгаалдаг. Өтөлж хөгширнө гэдэг хорвоогийн жам боловч түүн дээр нэрмээс болдог зүйлээс хол байгаа эсэхээ сонжоорой.

ТАМХИ

Тамхийг сайхнаар хэлэх аргагүй. “Тамхи хортой”. Зүрхний шигдээс, уушигны архаг өвчин зэргээс гадна тамхи арьсны агшилтыг идэвхжүүлэгч ферментыг задалдаг байна. Тодруулбал, арьс амархан суларч үрчлээтнэ гэсэн үг.

 Өөрөө татахгүй ч өрөөлийн тамхины утаанд ч бас таны нүүрэнд үрчлээ нэмэх хор байдаг тул эргэн тойрныхоо хүмүүсийг  тамхинаас гарахад нь туслаарай.

 

ТУРАХ ХҮСЛЭН БУРУУ ТИЙШЭЭ ЭРГЭВЭЛ

Хурим найр, төрсөн өдөр гээд илүүдэл жингээ хурдан хасах шалтгаан мундахгүй. Харамсалтай нь богино хугацаанд хаясан жин нэмэр гэхээсээ илүү хор болдог байна. Судалгаагаар богино хугацаанд хоолоо хасаж эсвэл эм бэлдмэлийн аргаар турахад дархлаа суларч, сэтгэл санаагаар унах, уур уцаар стресс ихсэх гэх мэт хор уршигтайгаас гадна арьс  суларч унжиж агших чадвараа алддаг байна. Жин хасах нь чухал боловч долоо хоногт нэг килограмаас илүү хасах гэж хичээхийн хэрэггүй.

 

ХУЛЖСАН НОЙР

Нас явах тусам нойр багасдаг ч зөнд нь орхилгүй 7-8 цаг заавал  унтаж амрахыг хичээгээрэй. Нойр муугаас өдөр үр бүтээлгүй өнгөрч улмаар жин нэмэх, ядаргаанд орох гэхчлэн олон сөрөг зүйл гарч ирдэг. Нойргүйдлээс гарах шилдэг арга бол сэтгэл ухаанаа удирдаж сурах. Ихэнх тохиолдолд бид оюун ухааныхаа боол байдаг. Толгойд орж ирж байгаа бодол болгондоо захирагдан түүнээсээ улбаалаад нойроо хулжаадаг. Германы гүн ухаанч Экхард Толл “Одоо цагийн хүч” номондоо оюун ухаан хэрхэн удирдаж сурах талаар маш нарийн өгүүлсэн байдаг. Нэгэн төрлийн бясалгал төдий боловч та орондоо ороод сэтгэл ухаанаа яг одоо цагтаа барих гэж оролдоод үзээрэй. Гадаа сонсогдох дуу чимээ, дотроос мэдрэгдэх зүрхний цохилт амьсгал гэх зэргээ ургуулан бодохгүйгээр зүгээр л чагнаад үзээрэй.

 

НОГОО ЖИМС

Өнгө алаглсан хоол унд идэх хэрэгтэй гэж бүгд мэддэг хэрнээ тэр болгон биелүүлж чаддаггүй. Дан мах төмсөөр хооллох нь микро элемэнтүүдийг нөхөж чадахгүйгээс эрдэс бодисын дутагдалд оруулдаг. Ингэснээр нүүр үрчийж харлах, үс өнгө зүсээ алддаг. Элдэв янзын нэмэлт бүтээгдэгдэхүүнд найдалтгүйгээр жимс ногоогоо сайтар идээрэй.

 

ӨС ХОНЗОН САНАХ

Амьдрал дэндүү богинохон. Хүнд өсөрхөн дайсагнаж өөрийнхөө амьдралыг үрэхийн оронд уучлал хайраар дүүрэн амьдрах нь илүү үр бүтээлтэй. Ядаж л бага үрчлээтнэ шүү дээ. Судлаачид уучлалыг бие, сэтгэл зүй, оюун ухааны эрүүл саруулд сайнаар нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.

 

СТРЕССТЭЙ АМЬДРАХ

Оюуны доройтол хүнийг хөгшин харагдуулдаг. Оюуны чадварыг хамгийн ихээр доройтуулдаг хүчин зүйл бол яах аргагүй стресс. Бясалгал хийх, агаар салхинд гарах гэхчлэн өөртөө тохирсон аргаар заавал стресс бухимдлаас  салж байгаарай. Америкуудын стрессгүй амьдралын нэг нууц нь ажлыг эхлэх дуусах хоёрт “үл үзэгдэгч кноптой” байдагт оршдог гэдэг. Өглөө ажил эхлэхэд өөртөө ажил эхэлснийг сануулж ажлаас өөр ч юу ч бодохгүй ажиллаж, харин орой ажил дуусахад ажлын кнопоо “дарж” унтраагаад,  дараагийн өглөө болтол ямар ч ажил байсан ор тас мартдаг гэнэ. Америкуудыг стрессгүй амьдрахад туслаад байгаа энэ аргыг яагаад хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

 

ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙНА ГЭДЭГ ӨВЧИН

Хөгшрөлтийг удаашруулдаг, бас нас уртасгадаг чухал хүчин зүйлийн нэг биеийн тамир дасгал хөдөлгөөн. Хамгийн наад зах нь биеийн тамираар хичээллэдэг хүмүүс өтөлж хөгширсөн ч унаж бэртэх нь хамаагүй бага байдаг. Тарган байх нь өвчин биш, харин хөдөлгөөнгүй байх нь өвчин гэдгийг мартаж болохгүй.

 

АРХИ ДАРС

Зарим хүн ярихдаа, архийг тааруулж уувал биед сайн гэх нь бий. Гэхдээ архины хэрэглээ чинь таарч байгаа эсэхийг та өөрөө мэддэг үү. Дунджаар хүний элэг цагт 7-14 гр алкохолыг цэвэршүүлэх чадалтай. Тэр нь 100-200 мг/кг бөгөөд нэг шил ч хүрэхгүй пивоны хэмжээ. Мэдээж архины задралд хамаардаг олон зүйлс бий нас хүйс, гарал үүсэл, хооллолт гэх мэт. Гэхдээ шуудхан хэлэхэд, манай монголчууд тийм ч сайн элэгтэй хүмүүс биш. Архи уугаад согтдоггүй, даадаг гэдэг ч бас сайны шинж тэмдэг биш. Архинд согтох мэдрэмж удаашрах нь зөвхөн донтолын шинж тэмдэг. Архинд элэг нь дасан зохициж байгаа биш сэтгэхүй нь дасан зохицож байгаа хэрэг судлаачид хэдийнээ тогтоочихсон шүү дээ.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

17 цаг 46 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

18 цаг 26 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин