Д.Алтанцэцэг: Хэрэг нь буцаад байгаа хэрнээ миний хүү хоригдсоор байна

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Манай редакцийг зорин ирсэн энэ эмэгтэйг Д.Алтанцэцэг гэдэг.  Түүний хүү 27 настай Б.Энхбат цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. “Хэрэг хийх нь байтугай эгчийнхээ хоёр хүүхдийг өсгөж өгсөн хүн шүү дээ. Хүнд тусархуу цайлган сэтгэлтэй миний хүү” гэж ярих ээжийн ирсэн шалтгаан нь хүүгийнх нь хүнд өвчин гэнэ. Бүтэлгүй хүнтэй нийлснээс болж нөгөөдүүл нь ах дүү, танил талаараа хөөцөлдсөөр байгаад хүүг нь ийм хэрэгт унагачихсан гэж Д.Алтанцэцэг хохирогч гэх хүмүүсийн талаар ярьж байлаа. Гэвч нэгэнт бид бусдын үйлдсэн гэм бурууг тогтоохгүй учраас гол асуудлыг нь тодрууллаа.

-Танай хүү хэзээ цагдан хоригдсон бэ?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд эрүүгийн хэрэг үүсч байцаагдаж эхэлсэн. Шууд л хоригдсон. Одоо жил хоёр сар болох гэж байна. Анхан шатны шүүхээс есөн жилийн ял өгсөн. Бид давж заалдаад Нийслэлийн шүүхээс хэрэг нь буцаж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд очсон.  Тэнд зарим хэргийг нь үндэслэлгүй байна гэж цагаатгаад долоон жилийн ял болгосон. Гэтэл хохирогчид нь давж заалдаад дахиад өөр шүүгч дээр хэрэг нь ирчихсэн байгаа. Энэ хугацаанд миний хүү цагдан хорих ангид байсаар байна.

-Хүүгийнх нь бие муу байгаа гэсэн?

-Манай хүү арьсны хүнд өвчтэй, дээрээс нь элэгний комд ороод бүх бие нь ногоороод ухаан алдаж байсан. Одоо 27 настай юм шүү дээ. Бид 3-4 удаа өмгөөлөгчөөр нь дамжуулж батлан даалтад гаргах хүсэлт өгч байсан, зөвшөөрөөгүй. Уг нь миний судалснаар хийсэн хэргийнх нь төрөлд 12 сар хүртэл хугацаагаар цагдан хорих ёстой гэсэн. Гэтэл одоо хугацаа нь бүр хэтэрчихсэн. Шүүхийн шийдвэр ч гарахгүй хэрэг нь буцаад байх юм.

-Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Бие нь хэр байна?

- 14 хоногийн өмнө уулзсан. Бие нь маш муу байна лээ. Дуу нь цаашаа орчихсон, ядруухан харагдсан. Арьсных нь өвчин ихэсчихсэн,хордлогод орсон байна лээ. Ангийн даргатай нь уулзаад цагдан хорихын эмнэлэгт хэвтүүлсэн. Агаар салхигүй битүү юманд байгаа хүүхэд ямар олиг байх вэ. Залуу хүн болохоор надад хэлэхгүй юм.

-Шүүх хурал нь товлогдсон уу?

-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар товлогдоогүй л байна. Өөр шүүгч дээр очно гэсэн. Мөрдөн, прокурор, шүүхийн явц маш удаан байна. Шүүхийн байгууллага яаж ял өгөх вэ гэдгээ л бодоод байхаас асуудлын мөн чанарыг ялгаж, салгаж болдоггүй юм байх даа. Шүүгчээс шүүгч дамжаад л явуулаад байна. Эсвэл хурдан яллачих хэрэгтэй. Ядаж л хориход оччихвол нар салхитай, ажил хөдөлмөр хийгээд залуу хүнд арай дээр болов уу. Сүүлдээ ийм юм бодох боллоо.  Энэ битүү газар арьсных нь өвчин хүндрээд хэцүү байна шүү дээ.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

17 цаг 46 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

18 цаг 26 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин