Литвын батлан хамгаалахын сайд ОХУ-ын цэргийн хүчин чадал бэхжиж байгаад санаа зовниж байна

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.АНАНДА

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “гадаадад буй орос хэлтнүүдийн эрхийг хамгаалах” гэсэн шинэ онол нь Балти орнуудыг түрэмгийлэх урьдчилсан нөхцөл болж мэдэх юм хэмээн Литвын Батлан хамгаалахын сайд Юозас Олекас анхааруулав.

“Путины шинэ онол – Кремль нь хилийн чанад дахь орос хэлтнүүдийн эрх ашгийг хаана байгаагаас нь үл хамааран хамгаалах үүрэгтэй гэсэн онол юм. Энэ нь Путины хувьд Балти орчмын орнууд дахь орос хэлтнүүдийн эрхийг хамгаалах, түрэмгийлэл үйлдэх шалтаг болж мэдэх юм” гэж Олекас өнгөрсөн ням гарагт Вильнюст болсон НАТО-гийн Аюулгүй байдлын хорооны хуралдаан дээр хэлжээ.

Тэрбээр тоглоомын дүрэм өөрчлөгдсөн, тиймээс НАТО-гийн гишүүн орнууд бүгдээр үүнийг ойлгож, НАТО шинэ нөхцөл байдалд тохирсон арга хэрэгслийг бодож боловсруулахгүй бол “бид бүгд сүйдэж болзошгүй” гэж сануулсан байна. Олон жилийн турш Балти орчмын орнууд нь Польшийг “Оросыг битгий өдөөн хатга”, Орос бол ердийн л орон гэсэн байр суурьтай байсныг ч Олекас өгүүлэв.

Гэвч харамсалтай нь 2008 онд Орос улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ умартан Гүрж руу цөмрөн орсон бөгөөд 2007 оноос эхлээд цэрэг дайны хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн гэж тэр хэлэв.

“Орос арми болон зэвсэглэлээ шинэчлэх арван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ баруун хойд чиглэлд, тэр дундаа Калининградад онцгой анхаарал хандуулж байгаа. Үнэн хэрэгтээ бол Калининград нь оросын цэргийн гол бэхлэлт нь болж байна” гэж батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Оросын аюулын өөр нэгэн баталгаа нь 100 мянга гаруй нь хэдхэн цагийн дотор аян дайнд хөдлөх боломжтой явдал юм гэж тэр үзэж байна. Мөн түүнчилэн тэрбээр Орос, Белоруссийн цэргийн хүчний нэгдэлийг ч бас онцлов.

Имй нөхцөлд НАТО-гийн эв санааны нэгдэл, Балти орчмын орнуудад НАТО-гийн цэрэг байрших нь маш чухал болохыг санууллаа. Тиймээс хамтын сургуулилтыг аль болохоор их явуулах шаардлагатай гэж Олекас мэдэгдээд НАТО-гийн байнгын явган цэргийн хүчин энд байрших нь Оросыг эмээхэд хүргэнэ гэсэн байна.             “Оросыг үнэхээр цочроох асуудал бол НАТО-гийн цэргийн хүчнийг түүний дорно хязгаарт байршуулах явдал юм” гэж тэр хэлсэн байна. Түүнийхээр бол НАТО нь 1997оны Зүүн Европт байнгын баазууд байгуулахгүй гэсэн Орос-НАТО-гийн тохиролцоог эвдэж болно, учир нь Орос улс өөрөө эхлээд үүнийг зөрчсөн гэсэн үндэслэлийг тэр гаргав.

“Оросууд НАТО-гийн цэргийг хаана байрлуулахыг бидэнд зааж чадахгүй, учир нь өөрөө олон улсын бүх гэрээ хэлцэл, хэм хэмжээг нэгэнт зөрччихөөд байгаа” гэж Олекас онцолжээ. Тиймээс Уэльст болох НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтан дээр Гүржийг гишүүнээр элсүүлэх тухай тодорхой төлөвлөгөөг танилцуулах ёстой гээд чингэх нь энэ нь зөвхөн Гүржид төдийгүй НАТО-д өөрт нь ч хэрэгтэй зүйл болохоос гадна Орост өгөх хамгийн тодорхой дохио болно гэсэн юм. “Орос хүч чадал, нягтрал нэгдэлийг хүндэтгэдэг” гэж тэр өгүүлэв. Ийнхүү НАТО-гийн гишүүн орнуудын зарим нь Оросын хүчирхэгжилтээс эмээж, тусгаар тогтнолдоо санаа зовниж эхэлжээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин