“ТЭСО” корпорацийн лаборатори MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж байна

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Стандартчилал, хэмжил зүйн газар мэдээлж байна

Жил бүрийн 6 дугаар сарын 09-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэндийг итгэмжлэлийн байгууллага болон нийт итгэмжлэгдсэн лабораториуддаа хүргэхийн ялдамд та бүхэнд “Тэсо” корпорацийн итгэмжлэгдсэн лаборторийг танилцуулахаар бэлтгэлээ. “Тэсо” корпорацийн тухай манай уншигчид “Зөв” аарцны ундаа, “Лапша” гоймон, “Бамбар” зайрмаг гэх мэт бүтээгдэхүүнүүдээр нь сайн таних бизээ. Энэ удаад хүнсний  8 үйлдвэрийн үйлдвэрлэж буй олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн бүрийг чанар стандартын дагуу хянаж байдаг “Тэсо” корпорацийн итгэмжлэгдсэн лаборторийн тухай сурвалжилгаа хүргэж байна. Уг дотоод хяналтын итгэмжлэгдсэн лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд сорилт шинжилгээ хийх химийн 2 лаборатори, нян судлалын 1 лабораторитой юм байна. Нийт   80 гаруй төрлийн хими, нян судлалын үзүүлэлтийг Монгол улсын батлагдсан арга аргачлалын стандартын дагуу сорилт шинжилгээг хийж байна.  Сорилт шинжилгээний нэр төрлөөс дурдьвал: Зайрмаг, сүү, аарц  зэрэг сүүн бүтээгдэхүүнд  тослог, чихэрлэг, исгэлэн, хуурай бодис, чипсэнд  тос, уураг, цардуул, чихэр, давс, масло буюу цөцгийн тосонд тосны агууламж, давс, хүчиллэг зэрэг үзүүлэлтүүдийг холбогдох техникийн шаардлагын стандартад заагдсан шаардлагын дагуу хүнсний  химийн шинжилгээгээр дотоод хяналтыг хийж байна.

Мөн  нян судлалын лаборатори нь түүхий эд, найрлага, бэлэн бүтээгдэхүүнээс гадна  салбар үйлдвэрүүдийнхээ орчны агаар болон тоног төхөөрөмж, ажилчдын гар, хувцаснаас арчдасны шинжилгээ хийж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд хяналт тавин ажиллаж байна.

“Тэсо” корпорацийн итгэмжлэгдсэн лабортори нь сорилт шинжилгээндээ лактоскан, уураг тодорхойлогч кельдал, тослог тодорхойлогч хагас автомат сокслетын аппарат, спектрофотометр, ундааны газ хэмжигч, гурилийн цавуулаг тодорхойлогч, зейцийн аппарат, автомат чийг хэмжигч  гэх мэт  Англи, Герман, Хятад, Япон, Энэтхэг зэрэг орны орчин үеийн багаж төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа нь бахархууштай санагдлаа. 

Тус лаборатори нь салбар үйлдвэрүүдийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд сорилт шинжилгээ хийн хэрэглэгчдийн гарт чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд үйл ажиллагаагаа улам сайжруулан, 2012 оноос СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа  бөгөөд MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид  тавигдах ерөнхий шаардлага” стандартын дагуу Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж  2013 онд Стандартчилал, Хэмжил Зүйн Газраас итгэмжлэгджээ.

Та бидний сайн мэдэх “Айсмарк”  ХХК-ийн үйлдвэрлэдэг 20 гаруй төрлийн зайрмагнууд, “Милко” ХХК-ийн Милко тослог сүү, Зөв аарцны ундаа, “Агь” ХХК-ийн Лапша гоймон, “Кингснэк” үйлдвэрийн Хаан чипснүүд гэх мэт бүтээгдэхүүнүүд өдөр бүр дотоодын лабораторид шинжлэгдэн хэрэглэгч бидний гар дээр очидог юм байна. Ийнхүү Монголын томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Тэсо” корпорацийн итгэмжлэгдсэн лаборторийн тухай мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Энэ дашрамд “Тэсо” корпорацийн лаборторийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс цаашдын ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

17 цаг 46 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

18 цаг 26 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин