Их, дээд сургуулиуд мэргэжил зааж элсэлт авахгүй

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БЭРЦЭЦЭГ

БШУЯ-наас энэ жил  дээд боловсролын шинэчлэлийг дэс дараатай хийж, төрийн өмчийн сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж эхлээд байгаа билээ. Тиймээс улсын томоохон сургууль болох  МУИС, ШУТИС, ЭМШУИС энэ жилийнхээ элсэлтийг  хэрхэн зохион байгуулах талаар тодрууллаа.

ЭНЭ ЖИЛ МЭРГЭЖИЛ ЗААЖ ЭЛСЭЛТ АВАХГҮЙ

ЭМШУИС-ийн захирал Г.БАТБААТАР:

-Манай сургууль жилд дунджаар 1000 орчим хүүхэд элсүүлдэг байсан. Бид ирэх жилээс элсэгчдийн тоог цөөлж байгаа. Ямар ч байсан 100 хүүхдээр багасгана. Цаашид жил бүр энэ байдлаар бууруулсаар таван жилийн дараагаас 500 хүүхэд элсүүлдэг болохоор төлөвлөж байна. Элсэлтийг  өмнө нь мэргэжил зааж зохион байгуулдаг байсан. Тухайлбал, хүний их эмч, уламжлалтын, шүдний эмч гэх мэт. Энэ жилээс мэргэжил заахгүй. Анагаахын суурь боловсролын дамжааг хоёр жил дүүргэчихээд, дараа нь мэргэжлээ сонгоно. Сувилахуйн сургууль бол хуучин хэвээрээ байгаа. Мэргэжлийн чиглэлийн хувьд эрүүл мэндийн эдийн засаг, бага эмч, уламжлалтын сувилагчийн ангийг хаасан. Өөрөөр хэлбэл, төгссөний дараа эзэмшдэг мэргэжлийг манай сургууль эзэмшүүлэх гэдэг байжээ. Мөн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн засварчны ангийг хассан. Учир нь энэ чиглэлээр ШУТИС мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Өмнө нь 23 мэр­гэжлээр элсүүлдэг байсан бол энэ жил 19 мэргэжлээр элсүүлнэ.

 

ХИЧЭЭЛИЙГ СОНГОЛТТОЙ БОЛГОЖ ӨГСӨН

МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал О.МӨНХБАТ:

-Манайх бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 14 салбар сургуулиа тав болгосон. Жилд дунджаар 4.5-5 мянган оюутан элсүүлдэг. Ирэх хичээлийн жилд энэ тооны хүүхэд элсүүлнэ. Мэргэжлийн 180 хөтөлбөр байсныг 80 гаруй болгож цөөлсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг олон хувилбараар тооцно. Нэг ёсондоо дунд сургууль төгсөгчдөд боломж олгож байгаа юм. Хүүхдүүд дунджаар 4-5 хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг хэрнээ нэг л хичээлийнхээ дүнгээр их, дээд сургуульд элсдэг. Бусад хичээлээр өгсөн шалгалт нь ямар ч хэрэггүй болдог. Тиймээс бид хичээлийг сонголттой болгож байгаа. Тухайлбал, ямар сургуульд орох гэж байгаагаас шалтгаалаад онооныхоо 70 хувийг суурь 4-5, 30 хувийг нь дагалдах арав хүртэлх хичээлээс хамгийн өндөр оноотойгоор нь тооцуулах системд шилжиж байна. Гэхдээ уламжлал, шинэчлэлийг хослуулсан. 100 хувь математик, монгол хэлнийхээ шалгалтын дүнгээр элсэх мэргэжлүүд ч байгаа. Мөн өөр нэг өөрчлөлт нь их сургуулийн суурь хичээл бий болгосон.  Хүүхдүүд мэргэжлээсээ хамаарч, суурь хичээлээ 1-1.5 жил судалчихаад, дараа нь мэргэжлээ сонгоно. Эдгээр нь дэлхийн шилдэг их, дээд сургуулийн загвар. Түүнчлэн оюутан хавсран мэргэших боломжтой. Биз­несийн ангид сурч байгаа оюутан хүсвэл хууль эрх зүйн чиглэлээр хавсран мэргэшиж болно гэсэн үг. Төгсөгчид өргөн мэд­лэгтэй, мэргэшсэн, хөр­вөх чадвартай болж төгсөнө.

 

ЭЛСЭГЧДЭЭ ОНЛАЙНААР БҮРТГЭНЭ

ШУТИС-ийн дэд захирал Т.НАМНАН:

-Манай сургууль сүүлийн хоёр жилийн байдлаар 134 мэргэжлээр 5000 гаруй оюутан элсүүлсэн. Харин ирэх хичээлийн жилд 60 хөтөлбөрөөр, элсэгчдийн тоог цөөлөхгүйгээр элсэлтээ зохион байгуулна. Энэ 60 хөтөлбөрийн 24 нь багцаар буюу оюутан 1.5-2 жил суурь хичээлээ судлаад, дараа нь мэргэжлээ сонгохоор болсон.  Хөтөлбөр гэдэг нь тухайн чиглэлээр сургалт явуулахад шаардлагатай хичээлийн программ юм. Өөрөөр хэлбэл, оюутан механик инженерийн хөтөлбөрөөр элсэн суралцаад, уул уурхайн механик инженерийн мэргэжлээр төгсөнө гэсэн үг.  Барилгын инженерийн хөтөлбөрт гэхэд 4-5 мэргэжлийг багцлаад, элсэлт авна. Цаашид манай сургууль судалгаанд суурилсан их сургууль болох зорилготой байна. Ахисан түвшний шатанд агуулга, хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг гарсан. Ингэснээр магистр, докторын шатанд суралцаж байгаа хүмүүс судалгаанд их анхаардаг болно. Элсэлтээ зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 5-ыг  хүртэл www.elselt.edu.mn цахим хаягаар бүртгэнэ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин