МУИС-ийн захирал А.Галтбаяр 347 сая төгрөг хууль бусаар авчээ

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Ойрын үед хэвлэлийн бага хурал хийгээгүй нам жим байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд хэд хэдэн чухал асуудлаар хяналт шалгалт хийснээ танилцуулсан юм. Юуны түрүүнд “Зууны мэдээ” сонины асуудал болгон дэвшүүлсэн зохисгүй агуулгатай номын асуудалд шалгалт хийсэн талаарх мэдээллийг өнөөдрийн дугаартаа бид мэдээлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас садар, самуун, архидалт сурталчилсан хэрнээ хүүхдэд зориулсан гэж хаягласан онигооны цуврал болон бусад номуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлж, ноцтой зөрчилтэй дөрвөн номыг худалдаалахыг хориглолоо. Тус газраас өнгөрсөн саруудад  253 ширхэг номын агуулгыг шалгахад зөрчилтэй 32 ширхэг ном байсныг хураан авчээ. Тус шалгалтад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хамтрахыг хүссэн ч хариу ирүүлээгүй гэдгийг хэллээ.Мөн ийм номыг хэрэглэгчдийн гарт хүргэхгүйн тулд нарийн боловсруулсан журам байх ёстойг холбогдох газруудад сануулснаа хэллээ.

 

БАНКУУДАД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Мөн тус газраас иргэдээс ирсэн гомдлын дагуу арилжааны банкуудад шалгалт хийжээ. Тодруулбал, “Голомт”, “Капитал”, “Хаан”, “Худалдаа хөгжил”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон”, “Хас”, “Чингис хаан”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” гэсэн 13 банкинд шалгалт хийсэн байна. Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр төлбөр авдаг, түүнчлэн дээрээс нь хураамж авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тэд хэллээ. Орон сууцны зэрэг өндөр дүнтэй зээлд энэхүү шимтгэл, хураамжийн хэмжээ ихээр тооцогддог тул иргэдээс энэ асуудлаар шалгалт хийх хүсэлт, гомдол маш их ирсэн гэнэ. Банкууд шимтгэл нэрээр 0.25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг авч, мөн  1000-40 мянган төгрөгийн хураамж авдаг нь илэрчээ. Шалгалт хийсэн нэр бүхий арилжааны банкуудын зүгээс зээл олголтын зардал гэх нэрээр зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг хэрнээ хураамж гэх дахин авч байгаа нь нэг ёсны залилан гэдгийг онцлов. Тиймээс арилжааны банкуудад энэхүү зөрчлөө арилгах тухай хугацаатай үүрэг даалгаврыг Улсын байцаагчийн албан шаардлагаар хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.

 

241 ОЮУТНААС 347 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ

МУИС-ийн захирал А.Галтбаярт хариуцлага тооцох хүсэлтийг ШӨХТГ-аас Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлжээ. Тус сургуулийн оюутнуудаас ШӨХТГ-т нэлээдгүй гомдол ирсэн байна. Түүнчлэн оюутнууд өнгөрсөн хугацаанд жагсаал хийж, сургуулийнхаа удирдлагуудын хууль бус үйлдлийг эсэргүүцсээр байгаа юм. ШӨХТГ-аас оюутнуудын гомдлын мөрөөр хяналт шалгалт хийхэд захирал А.Галтбаяр нь 241 оюутнаас 347.2 сая төгрөгийн хууль бус төлбөр авсан нь илэрчээ. Гэвч А.Галтбаяр захирал оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлсэн байна. Учир нь тус сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн заалтыг үндэслэн захирлын тушаалаар баталсан “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-д шилжилтийн төлбөр авахаар заасан гэж мэдүүлжээ. Гэтэл энэ заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.4, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзэж байна. Тиймээс оюутнуудын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч, хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож хариуг ирүүлэхийг Л.Гантөмөр сайдаас хүсчээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин