Жанжин Сүхийн ач Засгийн тэргүүнд таалагдсангүй

2014-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх ажлаа өгч түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Д.Үүрийнтуяа гэдэг хүнийг томилжээ. Ажлаа өгсөн хийгээд үүрэг гүйцэтгэхээр хүлээж авсан хоёр хүний талаар сайн саар янз бүрийн мэдээлэл байна. Ашигт малтмалын газар гэдэг угаасаа л хэл ам дагуулсан хэцүү газар. Өмнөх дарга Г.Батхуяг болон түүний дор ажиллаж байсан хэд хэдэн хүн өдгөө ял шийтгэл хүлээчихээд байгаа. Тиймээс Г.Алтансүхийг Ашигт малтмалын газрын даргын албан тушаалаас буусныг зарим хүн “Муу юмнаас ашгүй холуур өнгөрөх нь” гэж товчхондоо бол сайшааж байхад “тагнуулынхан албан тушаалынхаа хүрээнд олсон мэдээллээ хувийн зорилгоор ашигладаг” гэсэн шүүмжлэл ч бас дагалдаж байна.

Ашигт малтмалын газрын дарга асан Г.Алтансүх тагнуулч. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байсан нэгэн гэхээр бүр мэргэжлийн хүн гэсэн үг. Ашигт малтмал гэдгийн цаана улс орны томоохон эрх ашиг бий гэдэг утгаараа харж Г.Алтансүхийг энэ албанд Ерөнхий сайд Сү.Батболд томилсон гэдэг. Ингэж өмнөх Засгийн газрын үед томилогдсоноос гадна бас Г.Алтансүх гэдэг энэ эрхэм МАН гэдэг намтай салшгүй холбоотой нэгэн. Төрийн ордны өмнөх талбай дээрээс нэр нь арилж, бас одоо хөшөө нь “нутаг заагдах” дээрээ тулаад байгаа жанжин Сүхбаатарын ач. Энэ утгаараа тэрээр МАН-тай холбоотой хүн. Хаана ч, ямар ч ажил албан дээр заавал Ардчилсан намынхан томилогдож байх ёстой гэдэг бичигдээгүй хууль үйлчилж, хамтарч засаг барьж байгаа “Шударга ёс” эвсэлтэйгээ байгуулсан гэрээгээ ч биелүүлэхгүй байгаа АН-ын даргын хувьд Г.Алтансүх мэтийн томилгоонд “түгжрэл” үүсгээд байсан нөхдөөс салах далим гарахыг хүлээж байсан биз ээ. Учир нь Г.Алтансүхийг ажлаас чухам ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ гэдэг шалтгаан тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр Жанжин Сүхийн ач Засгийн тэргүүнд таалагдсангүй ажлаа өглөө гэдэг нь үнэнд ойрхон болж таарч байгаа юм. Г.Алтансүхийн оронд үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Д.Үүрийнтуяа АН-ын харьяат. Тус газрын дэд даргаар ажиллаж байгаа. АН дотроо С.Эрдэнийн хүн гэдэг тодотголтой нэгэн аж.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин