Ц.Гэндэндаржаа: Орос цэргийн андуудтайгаа уулзаж чадаагүй дээ

2014-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Халх голын байлдаан, Дэлхийн I, II дайнд тулалдаж явсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, бэлтгэл хурандаа Ц.Гэндэндаржаатай ярилцлаа.

-Та хэдэн настайдаа анх цэрэгт татагдсан бэ. Дайнаас өмнө яаж амьдарч байв? 

-Би Цэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны хүн шүү дээ. Одоогийн Хэнтий аймгийн Галшар сум. Манай нутаг Галшарын хурдан хонгор адуугаараа алдартай. Хурдан морь унаж, уяж ч явлаа. Миний аав Дугар гэж хүн байсан юм. Би чинь хүний ганц хүү. Их эрхэмсүү байж дээ. Хүмүүс намайг “Дугарын дураараа шар” гэдэг байлаа. Манайх мал малын захтай, чинээлэгдүү айл байв. Өвөг эцэг Цогт маань лам байсан учир хэлмэгдүүлэлтийн үеийн сүүдэр манай гэр бүлийг ч тойроогүй дайрсан даа. Ганц хүү Г.Банзрагч маань бас цэргийн хүн болсон. Одоо гуч маань өвөөтэйгээ амьдардаг.       

-Та гурван дайнд оролцсон Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Харин дайны дараа хаана ямар алба хаав?

-1938 онд цэрэгт татагдаад 1939 онд Халх голын байлдаанд орсон. Биднийг Зөвлөлтийн мэргэжилтэн, хошууч Иван Полотников, дэслэгч Ц.Бадам нар удирдаж явлаа. Ц.Бадам маань үүрэг даалгавраа биелүүлж яваад дайсанд хөнөөгдөн биднийгээ үүрд орхисон юм. Хошууч И.Полотников сайн зохион байгуулагч төдийгүй өндөр шаардлагатай, цагийг хатуу барьдаг цэргийн дарга байсан. Тиймээс салхинд цохиулж, ханиад хүрэх явдлыг хувь хүн биеэ зөв авч яваагүйгээс улсын хил хамгаалах ажилд саад учруулж, сахилга алдсан гэж үздэг байлаа. Ер нь тушаал хатуудах гэж байхгүй. Бүх ажил, сургууль зөвхөн тушаалаар явдаг учраас ажил их бүтээмжтэй байсан. Дараа нь би 1945 онд дахиад Халх голд байлдсан. Би 1945 онд Дотоод яамны хамгаалалтын оюутнуудад 1939 онд Халх голд байлдаж байсан газар нутгаа таниулан нүдлүүлэх үүрэгтэй явж байлаа. Гэтэл дайн эхэлж, тэндээсээ шууд тушаал аваад оюутнуудтайгаа хамт дайнд явсан юм. Тэгээд урагшаа хил давж Өвөр Монголын Рашаант хот хүртэл байлдсан даа. Дайны дараа Төрийн хамгаалалтын газар олон жил ажилласан. 66 нас хүрч байж тэтгэвэрт гарсан юм. Ю.Цэдэнбал даргын  комиссараар 24 жил ажиллаж байлаа. Тэр үед Орос, Монголын харилцаа сайхан байсан цаг даа. Хүн хамгаалах гэдэг чинь зөвхөн дагаад явахыг хэлэхгүй. Ажиллах, амрах нөхцлийг нь хангах үүрэгтэй. Би даргыгаа дагаж баруун европын орнуудаар явж, бараг л гүйцээсэн. Ялангуяа, Болгар сэтгэлд их ойрхон санагдаж байлаа. Улаанбаатар шиг урдаа их сайхан задгай энгэртэй, тэгээд цаашаагаа уултай. Дарга маань ганцхан Хятад руу л явж өгөөгүй юм. Тэгээд урд хөршөө л үзэж чадаагүй.

-Цэргийнхэн 45 насандаа тэтгэвэрт гардаг шүү дээ. Та 66 хүртлээ Ю.Цэдэнбал даргын комиссараар ажилласан гэхээр таныг явуулах дургүй байж дээ?

-Тийм ээ, дарга 1916 онд, би 1917 онд төрсөн. Дарга “Чи бид хоёрын албан хэрэг ярих яамай. Хоёулаа үе тэнгийнх шүү дээ. Бид юу ярих ёстой түүнийгээ л ярина” гээд намайг ерөөсөө явуулах дургүй байсан юм. Би морин жилийн намар төрсөн юм гэнэ билээ. Тэгээд одоо 97 настай болчихоод байна. Надад хууч өвчин гэж байхгүй ч сүүлийн үед ядраад байх боллоо доо. 

-Ялалтын баярын өдрийг оросууд их сайхан тэмдэглэдэг. Энэ өдөр их үнээр олдсон нь гунигтай ч та болоод дайчин нөхдийн чинь гар бие оролцсон ялалтын өдөр учраас хамгийн том баяр чинь биз?   

-Тэгэлгүй яах вэ. Дайны дараа даргыгаа даган ОХУ-д очиж ялалтын баярын парадыг бишгүй л үзлээ. Баярын парад зүүнээс баруун тийш явж өнгөрдөг. Эхлээд агаарын цуваа явдаг юм. Дараа нь танк, техникийн цуваа, тэгээд цэргийн жагсаал явж өнгөрнө дөө. Ийм сайхан зүйлийг нэг удаа ч биш нэг хэсэгтээ л үзэж явлаа. Тэгсэн хэр нь өнөөдөр ч сэтгэл догдлоод хэлэх үгээ ч эвлүүлж чадахгүй сууна. Нөгөөтэйгүүр, тавдугаар сарын 9-нд чинь миний байлдаж явсан өдөр шүү дээ. Үүнээс ч өмнө дайн эхэлчихсэн байсан. Баргын нутагт очоод оросууд, тухайлбал Г.К.Жуков жанжин “Та нар хойшоо бай. Бид 1936 онд гэрээ байгуулсан. Манай хоёр орны аль нэгэн рүү нь гуравдагч орноос дайсан халдан довтлоход хамтран тэмцэнэ гэсэн үг. Бид үүргээ гүйцэтгэнэ” гэж хэлдэг байсан. Манай улсын төлөө л оросууд байлдаж байв. Би хоёр дайнд оролцохдоо хоёуланд нь Халх голоор байлдаж явлаа. Дайчин нөхөд маань ч одоо бараг байхгүй болжээ.

-Г.К.Жуков жанжныг хувь хүн талаас нь хэн бэ гэдгийг та их сайн мэдэх хүний нэг юм байна шүү дээ?

-Их тайван сайхан хүн байсан шүү. Боровтор царайтай, нэлээд монголжсон хүн байсан. Фронт командалж байгаа учраас Г.К.Жуков жанжныг хамаагүй хүнтэй уулзуулдаггүй байлаа. Г.К.Жуков жанжныг Х.Чойбалсан маршалтай яриад сууж байтал буун дуу тавьж дохио өгнө. Ингээд л байлдахаар гарахыг нь хүртэл харж байлаа. Г.К.Жуков жанжин их мундаг хүн. Ер нь дэлхийн I, II дайныг тагнуулын аргаар эхлүүлсэн. Нэг япон хүн “Манай нутаг их халуун. Танай энэ сайхан сэрүүн оронд өвөө нь жаахан байя” гээд хавар болохоор говийн нэг айлд бэлэг сэлттэй ирдэг байжээ. Тэгээд өвөл болохоор яваад өгдөг байсан юм гэдэг. Гэтэл тэр өвгөн дайн хийх гэж байгаа Японы тагнуулчин хүн байжээ. Тиймээс байлдаан хийгээд эзэлж авсан хойноо газар нутгийг нь хаагуур нь яаж ашиглах вэ гэдгийг судалж байсан юм билээ. Говь дээр үед далайн ёроол байсан учраас чулуу нь хүртэл зөөлхөн, бөөрөнхий. Тэр нь эрдэнийн чулуу. Зүгээр газрын чулуунууд арзгар, хадархаг байдаг юм. Өөрөөр хэлбэл, Япон байлдаан хийхийн тулд өөрийнхөө тагнуулыг хэдэн жил дараалан явуулж байгаад хамгийн түрүүнд говь нутгийг эзлэхээр төлөвлөж байсан.

-Та мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөдтэйгээ дайнаас хойш хэр холбоотой байв?

-Байлдаж явсан өвгөцүүлээс хуруу дарам цөөхөн хүн үлдсэн байсан юм. Одоо ч байхгүй боллоо доо. Над дээр ирж байгаа ч хүн алга. Босоод явах ч тэнхэлгүй биз дээ, үлдсэн ганц, хоёр нь. Орос цэргийн андуудтайгаа ер нь л уулзаж чадаагүй дээ. И.Полотников гээд манай отрядын эмч байсан орос хүн одоо ч сэтгэлд дотно санагддаг.

 

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуу

1 цаг 23 мин
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

1 цаг 23 мин
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

13 цаг 46 мин
Гадаад харилцааны ган татлагат гүүр

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

13 цаг 49 мин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Уржигдар 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Уржигдар 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Уржигдар 12 цаг 54 мин