Стандартчилал, хэмжил зүйн газар мэдээлж байна

2014-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

ХЭРЭГЛЭГЧ ТА АШИГЛАЖ БАЙГАА ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛЭЭ ҮНЭН ЗӨВ ЗААЖ БАЙГААД ЭРГЭЛЗЭЖ БАЙВАЛ БИДЭНД ХАНДАНА УУ

Стандартчилал хэмжил зүйн газар нь “Хэмжлийн нэгдсэл байдлыг хангах тухай хуулиь”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-д хамаарах  хэмжих хэрэгслийн загварыг турших, улсын анхдагч болон давтан баталгаажуулалтанд хамруулахын хамт хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, худалдах, засварлах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагад  хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Улсын баталгаажуулалтанд заавал хамруулах хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд 2014 оны 05 дугаар сарын байдлаар цахилгаан, дулаан, эзэлхүүн зарцуулалт, хүч хатуулага, физик хими, хөдөлгөөний параметр, даралтын гэсэн нийт 7 хэмжлийн төрлөөр 312 загварын хэмжих хэрэгсэл бүртгэгдсэн. Хэмжих хэрэгслийг засварлах, суурилуулах, худалдах ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 194 аж ахуй нэгжид олгон хяналт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг тус газраас эрх авсан хэмжүүрийн 100 гаруй  улсын шалгагч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгэж байна.

 

БИД ЦАХИЛГААН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ХУВЬСАЛ ХИЙНЭ

Манай “Жи Эл Эйч” ХХК нь 2003 оноос БНХАУ-ын Шин Жень “Хаонинда метерс” хувьцаат компаний Монгол дахь албан ёсны дистербьютерээр өнөөг хүртэл амжилттай  ажиллаж байна.

Тус компаний импортоор нийлүүлж буй “Хаонинда метерс” ХК-д үйдвэрлэсэн бүх төрлийн цахилгааны тоолуур, “Санхуй” ХК-д үйлдвэрлэсэн бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформатор шалгаж баталгаажуулах зөөврийн болон суурин ажлын эталон төхөөрөмжүүдийг Монгол Улсын Хэмжил зүйн төв байгууллагын загварын туршилтанд хамруулан монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2004 оноос хэмжих хэрэгслийг худалдах ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөлийг авч үйл ажиллагаагаа явуулж ирлээ. 

“Хаонинда метерс”  үйлдвэр нь олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж,  бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  нийлүүлэлтийн явцад  нь чанар хангалтын хяналтыг БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгуулагатай  хамтран тогтмол  тавьж ажилладаг нь давуу талтай юм.  

“Хаонинда метерс” үйлдвэр нь 2008 онд Дэлхийн банкны Эрчим хүчний “Түгээх сүлжээний алдагдал бууруулах” төслийн тендэрт шалгарч  “УБЦТС” ХК-д нэг ба гурван фазын электрон тоолуураас гадна шинээр олон функцтэй RS-485 гаралттай DTSD-22 маягийн бүрэн электрон тоолуур, мөн монголд анх удаа радио модемтэй, RS-485 гаралттай  DDSF- 22 RF маягийн бүрэн электрон тоолуурыг нийлүүлж нэвтрүүлсэн. 

 “ДЦС-4” ТӨХК-д DTSD-22, DSSD-22 маягийн бүрэн электрон тоолуурыг суурилуулан ашигласнаар  тоолуурыг хяналт мэдээллийн нэгдсэн системд ашиглаж, технологийн үйл ажилланаад хяналт тавих, цахилгаан зарцуулалт, хэрэглээний өдрийн тооцоог иж бүрэн байдлаар хийж хадгалах боломжтой болсон ба аливаа маргаантай асуудлыг тоолуур дээрх мэдээллийн санг үндэслэн бүрэн шийдвэрлэх боломжтой болгосон. DTSD-22, DSSD-22 маягийн тоолуурын мэдээллийн сан нь 15-30 минутын давтамжтайгаар 26 үзүүлэлтийг,  нийт 36 хоног хүртэлх хугацаанд хадгалах, ачааллын графикийг харуулах  зэрэг олон давуу талтай юм.

2009 онд электрон тоолуурын программыг шинэчлэн сайжруулснаас гадна DDSF22 загварын нэг фазын олон тарифт тоолуурын программыг DDSF36А загварын нэг фазын  олон тарифт тоолууртай нэгтгэж өгснөөр хоёр тоолуурын заалтыг нэг гар багажаар авах болсон нь хэрэглэгчид ашиглалтын зардлаа  бууруулах бололцоог олгосон.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин