Богд ууланд эзэн суугсад даварч, Туул голын эргийн дагуух газарт бизнесээ цэцэглүүлжээ

2014-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.МӨНХБАЯСГАЛАН

Баянчуулын оршин тогтнож, хил орчмоо хүрээлүүлэх болсон газар нь Зайсан. Гэвч сүүлдээ дархан цаазат Богд уулынхаа ам бүрт эзэн сууж, довоо борлуулах болсон нь олширсон. Тэгвэл хууль цааздаа дархласан энэ уулын ам бүрт хувийн хаусууд сүндэрлэж, барилгын ажил нь ид өрнөж буйг та харж байгаа байх. Өөрөөр хэлбэл, энэ орчимд мөнгө, хөрөнгөтэй гэсэн томчуулын тусгаар улс оршин тогтносоор байна. Харин онгон байгалиа талхалж, газар нутагт шунагсад олон болсон нь үе, үеийн удирдлагуудтай холбоотой гэх нь бий. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг замбараагүй олгож, мөнгө, эрх мэдэлтэй нэгэнтэй нь ханцуйдаа наймаалцсанаар өнөөдөр дархан цаазат ууланд том “арми” оршин тогтнох нэг үндэс болсон явдал. Гэтэл энэ уулын ам бүрт эзэн суугсадыг хөөгөөд явуулах хэцүү, хөөсөн хойноо яах билээ гэдэг асуудал гацаанд орж, нийслэлчүүдийн шүтээн, бахархал болсон уулынхаа ар бэлээс химлэн идэгсэд олширч байгаа байдалтай байна.

Богд уулын арын замыг шинэчлэн засварлахдаа Туул голынхоо урсцыг хумьж буй тохиолдолтой зэрэгцээд хувийн хаусуудаа сүндэрлүүлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, бараан саарал тортог, шороон дунд онгон байгаль өмлөж, цөлмүүлсэн мэт харагдана. Түүнчлэн энэ орчимд эзэнгүй газар гэж нэг ч байхгүй болсон нь харамсалтай. Хоосон талбай бүхэнд нь хашаа хатгасан дүр зурагтай тааралдана. Өөрөөр хэлбэл, машинаа тавьчих талбай байтугай суугаад амрах хоосон газар алга байгаа нь газрын наймаа Богд уулын орчимд хүчээ авсаныг илэрхийлнэ. Өндөр хар хашааг дов толгод руу тулган хатгаснаас гадна Богдын уул ар бэлд төр нь аялал жуучлалын цогцолбор барихаар хэдийнэ барилгын ажлаа эхлүүлсэн тод жишээ байгаа юм. Нэг ёсондоо төр, мөнгөтэй гэсэн болгон нь дархан цаазад газраа хуваан идэж байгааг мэдэхээс илүү мэдээгүй байгаа нэгэнд нь сануулах хэрэгтэй биз. Нөгөөтэйгүүр замын хойд тал Туул голын эрэг дагуух газарт эзэн суугсад санаархаад эхэлчихсэн байдалтай байна. Туул голын ай сав газар, түүний орчимд үйл ажиллагаа явуулахаар үйлчилгээний газрууд сүндэрлэснийг юу гэх билээ. Мөн Туул голтойгоо зэрэгцүүлэн хашаа хатгаж, бизнесийн зориулттай үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэн гэдэг эрхтэн дархтан өгсөн нь асуудал. Харин байгаль орчин нь иймэрхүү байдалтайгаар мөнгөтэй бүлэглэлд очиж байгааг төр засаг нь мэддэг болов уу. Эвсэл нүд нь сохорчинсон хүмүүс байдаг хэрэг үү. Үнэндээ Богд ууланд эзэн суугсад даварч, Туул голын эргийн дагуух газарт бизнесээ цэцэглүүлж байгааг холбогдох газрууд нь анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.


2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан гэдэг тоо мэдээлэл бий. Нэг үгээр хэлбэл, зөвшөөрлөө нэгэнт авсан иргэн, аж ахуйн нэгж барилга байшингаа эдүгээ ч барьж байгаа нь энэ. Харин зөвшөөрөл авсан этгээд нь газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, зориулалтыг нь өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн тохиолдолд олонтаа. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах зөвшөөрлийг нь ч хүчингүй болгох заалт бий. Тэгэхээр Богд ууланд эзэн суугсад, Туул голын эргийн дагуух газарт бизнесээ цэцэглүүлж буй нөхдийн газар эзэмших эрхийг шалгавал хэд нь бүдрэх нь тодорхой. Ямар ч байсан дархан цаазат уулын ам бүрт эзэмшлээ тогтоосон аж, ахуйн нэгжийг шалгаж, газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй бол тухайн бүсээс яагаад хөөж болохгүй гэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд аа.

Эх сурвалж: www.info.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин